Монгол

Монголын мянга мянган үрсэд амьдрал хайрласан Б.Болдсайхан эмч эмчилгээний журмаар БНСУ-ыг зорьжээ.

Монголын маш олон үрсийн эрүүл мэндийг хамгаалж хайрлаж явдаг Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмч маань ходоодны хорт хавдар оноштойгоор яаралтай Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний журмаар явсан байна. Хүүхдийн төлөө “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийг санаачилж мянга мянган хүүхдүүдэд амьдрал хайрласан гайхалтай эмч гэдгийг монголчууд бид мэдэх билээ. Б.Болдсайхан эмч маань улс орон даяар зүрхний өвчтэй, эмгэгтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй оношилж, хандив тусламж цуглуулан хагалгааны төлбөрийг шийдвэрлэж байсан чимээгүй эгэл баатар билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button