Монгол

ГССҮТ-ын эмч: Тэнэг эцэг эхчүүд юмаа.! Хүүхдээ тахир дутуу болгох ажлаа өөрсдөө хийнэ.

Тэнэг эцэг эхчүүд байх юмаа! Хүүхдээ тахир дутуу болгох ажлаа өөрсдөө хийнэ.
Сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдал дулаарч, хүйтэний эрч буурч, хөл хорио ч суларсантай холбогдуулан үр хүүхдээ авч агаар салхинд гарах иргэд эрс ихэссэн билээ. Гэвч үүнтэй холбоотой муу үр дагаварууд ар араасаа цуварч гэмтэлийн эмнэлэгийн ачаалал дүүрч ихэвчлэн агаарт гулгаж, тоглож наадаж байгаад гар хөлөө хугалсан хүүхдүүд маш ихээр нэмэгдэх болжээ. Мөн ноцтой гэмтэлүүд ч ихээхэн гарч байгаа бөгөөд тахир дутуу болох эрсдэл өндөр байна. Гэмтэлийн нэгэн эмч энэхүү зүйлд бухимдан өөрийн сошиал хаягаар бухимдлаа эцэг эхчүүдэд илэрхийлсэн байна. Тэрээр “Тэнэг эцэг эхчүүд юмаа.! Өөрсдийн хүүхдээ тахир дутуу болгох ажлаа өөрсдөө хийнэ, үхсэнээ хийгээд машинаараа чирээд байдаг байнаа.” хэмээн маш ихээр бухимдсан нийтлэл бичжээ. Энэ хэцүү цаг үе бол та хүүхдийнхээ эрүүл мэндийг маш сайн хариуцах хариуцлагатай үе билээ. Тиймээс үр хүүхдийнхөө төлөө тэднийгээ үргэлж сайн харж хандахыг уриалж байна. Гай хэлж ирдэггүй хийсч ирдэг билээ. Дахин нэг ч хүүхэд бүү гэмтэг.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button