Монгол

Л.Болдбаатар: Тэр тоглолт миний сэтгэлээс ер гардаггүй уйлж, нулимс их урссан.

МУГЖ Л.Болдбаатар саяхан өгсөн ярилцлагаараа өөрийг нь хамгийн ихээр догдлуулсан мартахын аргагүй болсон тоглолтынхоо талаар хэлжээ. Тэрхүү тоглолт нь Миний хайрыг татсан бүсгүй хэмээх тоглолт байсан аж. Учир нь тэр тоглолтонд түүний сэтгэлийг догдлуулсан маш их зүйл түүнд тохиолдсоноо хуваалцжээ. Тэрээр хэлэхдээ:
Надад эхнэр маань анх ятгатай дууны тоглолт хийе гэж санаа өгсөн юм. Тэгээд удалгүй “Миний хайрыг татсан бүсгүй” гээд дан ятгатай дууны хослол тоглолтоо Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Тэр тоглолт л миний сэтгэлээс огт гардаггүй юм. Маш сайхан тоглолт болсон. Ер санаанаас гардаггүй сайхан үйл явдлууд болсон. Тоглолтонд манай эхнэр манай ээжийг маш ихээр баярлуулсан. Хөтлөгч Батбаяр ахтай ярилцаад нэг том сагс цэцэг бариад үзэгчдийн суудалд сууж байсан ээжид маань аваачиж өгсөн. Тэрнээс хойшхи дуунууд дандаа ээжийн тухай дуунууд байсан ч сэтгэл хачин болоод ерөөсөө дуулж чадаагүй. Уйлаад, нулимс урсаад болохгүй байсан. Үнэхээр гоё ч тоглолт болсон. Ямар ч дууг эхний дөрвөн мөр дуулангуут л үзэгчид тэр чигээрээ түрээд л ороод ирнэ. Гайхалтай ард түмэн.” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button