Монгол

“ZEUS ESPORT” шийдвэрлэх 8 тоглолт үлдээд байна.

2021 оны 1 сарын 21-нд АНЭУ-ын Дубай хотноо албан ёсоор PUBG Mobile Global Championship буюу Дэлхийн PUBG MOBILE-н аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийнэ эхэлсэн билээ. Энэ тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран үлдсэн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монгол орноос “ZEUS E sport” баг оролцож улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явна. Учир нь тэмцээний өдрүүдэд “ZEUS” багийнхан бусад оролцож буй баг болгонд аюул тарьж, айдас хуруулж байна. Тэмцээний сүүлийн өдрүүд эхлэсэн бөгөөд одоогоор “ZEUS” баг 16 багаас 1-т яваа “4AM” багтай оноо тэнцүү 2-р байранд бичигдээд байгаа. Тэмцээний гол үзүүлэлтүүдийг баг маань одоогоор тэргүүлж байгаа /Kill, Damage/. Тэднийг зүрх сэтгэлээсээ дэмжин суугаа монгол залуус маш олноор байгаа бөгөөд тэмцээний шилдэг тоглогчоор эхний 3 дээр бичигдээд байгаа zeusZYOL буюу З.Золбоот монголын E-Sport сонирхогч залуусыг үнэхээр бишрүүлж, галзууруулж байна. Дэлхийн аварга шалгарахад одоо ердөө шийдвэрлэх 8 тоглолт дутуу байна. Эхний байранд орсон баг 700.000$ буюу 1,9 тэрбум төгрөг авахаас гадна гайхалтай нэр хүндийн эзэд болох билээ. Та үлдсэн тоглолтуудыг “ZEUS” багийн албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан үзэх боломжтой. Монголын E Sport-ыг дэлхийн тавцанд гаргаж яваа залуусдаа амжилт хүсье. Тэд энэ бүхнийг үзүүлж харуулахын тулд маш ихээр цаг зав гаргаж, хөдөлмөрлөж, сэтгэл зүйгээ маш өндөр түвшинд бэлдснээр өнөөдөр өөрсдийн ур чадварыг дэлхий дахинд харуулж яваа шилдэг залуус юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button