Дэлхий

S1mple: Миний мөрөөдлийн баг бол…

S1mple 20 асуулт
E Sport-н нэгэн төрөл болох CS:GO тоглоомны мэргэжлийн тамирчин бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг болох Oleksandr Kostyliev буюу s1mple-н тухай 19 асуулт хариулт (2018 оны ярилцлага)
1. Чиний мөрөөдлийн баг
– Xyp9x, Coldezera, Fallen, Fer, магадгүй тэгээд Niko байх.
2. Хамгийн дуртай анимэ
– Би Нарутог их үздэг. Бүх ангийг нь үзчихсэн. Үнэхээр дуртай.
Тэгвэл дуртай дүр нь хэн бэ?
Kakashi эсвэл Obito юм даа
3. Чи ямар ч хамаагүй жимс байсан бол юу байх байсан бэ мөн яагаад?
– Ананас учир нь би зүгээр л дуртай.
4. Хэдэн насандаа анхны багтайгаа өрсөлдсөн бэ?
– 14, 15 насандаа байсан. Би dAT хэмээх багт тоглодог байсан. Тэгээд Оросд ЛАН-гийн нэгэн тэмцээнд Courage gaming-н эсрэг анх тоглож байсан. Тэр тоглолт гэхдээ улс хоорондын нөхөрлөлийн тоглолт шиг юм болсон.
5. Урт үс эсвэл урт сахалын алийг нь сонгох вэ?
– Урт сахал
Яагаад
-Үсээ угаах жоохон асуудалтай санагдаж байна.(инээв)
6. Ананастай пицца хэр вэ ?
– Гоё, надад лав таалагддаг шүү. Пиццаны нэг төрөлд хамаарагддаг гэж бодож байна.
7. HyperX-ын хамгийн дуртай бүтээгдэхүүн юу вэ?
– Миний хувьд HyperX-ын Alloy FPS Pro, мэдээж маус пад мөн чихэвч Cloud Alpha.
8. Чиний карьерт хамгийн том мотивац буюу урам зориг өгдөг зүйл вэ?
– Сайн мэдэхгүй юм аа. Би зүгээр л цаг үргэлж илүү сайн тоглохыг л хүсдэг. Хэрвээ би муу тоглож эхэлвэл өөртөө илүү сайн хичээж илүү их тоглох хэрэгтэй гэж хэлдэг.
9. Яг хэзээнээс мэргэжлийн тоглогч болж болох талаар бодож эхэлсэн бэ?
– Хамгийн анхны багтаа уригдсан цагаас хойш байх. Мөн ESL-с анх бандуулж байхдаа би үүнээс илүү бүр илүү тоглож чадахаа мэдсэн. Тэгээд би 2 жил хүлээх шаардлагатай болж, 3 жилийн дараа миний ESL-н бангийн хугацаа дууссан.
10. Чиний тогтмол хийдэг дасгал юу вэ?
-Гүйлтийн зам дээр байнга гүйдэг. Мөн заримдаа би биеээ хөгжүүлж, хүндийн жинтэй харьцдаг.
11. Хамгийн дуртай 3 мап чинь юу вэ?
-Mirage, Cache мөн Nuke
12. Ямар бууг тоглоомноос хасахыг хүсэж байна мөн яагаад?
– Хасах буу байхгүй дээ. Зарим буунууд дээрээ өөрчлөлт хийхэд л болно гэж боддог.
13. Алдартай краш чинь хэн бэ?
-Миний хувьд Emilia Clarke буюу хаадын тоглоомны Daenerys.
14. Өрсөлдөөнтэй реалити шоу эсвэл тоглоомны шоу ?
-Өрсөлдөөнтэй шоу
15. Чиний хувьд дасгалжуулагч хэрхэн нөлөө үзүүлдэг вэ?
-Менежер надад өсөж хөгжихөд минь маш их тус болдог. Мөн надад өөрийгөө илүү дайчилж тоглох хэрэгтэй гэдгийг хэлдэг.
16. Өрсөлдөгчдөөс чинь хамгийн хэцүү баг/тоглогч?
-Одоогоор Astralis. Учир нь би хэзээ сүүлд тэднийг хожсоноо санахгүй байна. (2018 оны ярилцлага)
Тоглогчийн хувьд гэвэл KennyS. Учир нь би мэргэн буудагчийн байрлалд тоглодог. Гэхдээ өмнө нь Coldzera-н буудалтууд надад санагддаг байсан.
17. Хамгийн шилдэг 3-н тоглогч чинь хэн бэ?
Одоогоор шилдэг 3 гэвэл хамгийн эхэнд Coldzera дараа нь Niko тэгээд KennyS.
18. Хамгийн дутуу үнэлэгдсэн тоглогч хэнийг гэж боддог вэ?
Минийхээр бол Astralis-н Xyp9x байх. Гэхдээ одоо тийм биш л дээ.
19. Чиний хувьд гэрэл асаалттай эсвэл унтарсан аль нь дээр вэ?
– Би тоглож байхдаа гэрэлээ унтараадаг. Бас унтахдаа ч гэрэлгүй унтдаг тиймээс гэрэлгүй нь зүгээр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button