Дэлхий

Esports Charts PUBG Mobile-ын хамгийн том 5 тэмцээныг жагсаалаа.

PUBG Mobile-ын дэлхийн хамгийн том 5 тэмцээн
2020 он PUBG Mobile тоглоомын хувьд маш том жил байлаа гэхэд болно. Учир нь PUBG Mobile 2,7 тэрбум доллар гаруй орлого олж энэ нь PUBG Mobile-ыг хамгийн өндөр орлого олсон гар утасны тоглоом болгосон юм. Мөн саяхан PUBG Mobile Global Championship тэмцээнээ амжилттай өндөрлүүлэв. Харин энэ 2 сард PMCO буюу PUBG Mobile Club Open 2021 болох юм. Энэ тэмцээний шагналын сан нь 14сая доллар юм. Энэ нь 2020 оны PMCO-той харьцуулахад 180 хувиар өссөн байгаа нь энэхүү тоглоомны эрэлт хэрэглээ маш өндөр байгааг харуулж, тэмцээнүүд чанартай зохион байгуулагдаж байгааг мөн харуулж байгаа юм. Иймээс та бүхэнд Esports Charts-ын PUBG Mobile-с сүүлийн үед маш өргөн хүрээгээр зохион байгуулагдаж, дэлхийн хэмжээний чансаа өндөртэй томоохонд тооцогдох болсон тэмцээнүүдийн жагсаалтыг хүргэе.
5. PUBG Mobile Pro League SEA FALL. Зүүн өмнөд Азид 2020 оны 10 сард зохион байгуулагдсан PMPL-ын шагналын сан 150,000доллар байсан бөгөөд 490,874 үзэгчтэй тэмцээн болжээ. Энэ тэмцээнд Индонез улсын Bigetron RA баг ялсан.
4. PUBG Mobile Club Open Fall Split Global Finals.
PMCO Fall Global Finals нь 2019 оны 11 сард зохиогдож 525,133 гаруй үзэгчийг байлдан дагуулж мөн л Bigetron RA баг түрүүлж байсан юм.3. PUBG Mobile Club Open Spring Spit Global Finals
PMCO Fall Global Finals 2019 оны 7 сард Берлин хотод зохиогдсон тэмцээн нь хамгийн үзэлттэй тэмцээний 3-т жагслаа. 599,824 гаруй үзэгчийг өөртөө татсан энэхүү тэмцээнд Top Esports баг түрүүлж 180,000 долларын эзэд болсон.
2. PUBG Mobile World League East 2020
Энэ тэмцээн нь 1,1 сая гаруй үзэгчтэй болж өнгөрсөн бөгөөд тэмцээний шагналын сан 425,0000 доллар байсан юм. Оролцсон багууд онлайноор тоглосон бөгөөд Bigetron RA аварга болсон. Энэтхэгийн Orange Rock баг 2-т бичигдсэн нь Энэтхэгийн бүх багуудын хувьд PUBG Mobile Global тэмцээний хамгийн өндөр үзүүлэлт нь болж байжээ.
1. PUBG Mobile Global Championship 2020
PMGC 2020-ын шигшээ тоглолтууд 1,4 сая гаруй үзэгчтэй байсан нь PUBG Mobile-ын хамгийн хүрээ өндөртэй тэмцээн болж чаджээ. Хэрэв НИМО телевизийн үзэгчдийг авч үзвэл PMGC -ын үзэлт 4сая гаруй байх байжээ. Энэ тэмцээн 10 гаруй хэлээр цацагдсан бөгөөд үзэгчдийн дийлэнх нь Индонез улсаас хандалттай байжээ. Тэмцээний шагналын сан маш өндөр байсан нь энэ тэмцээний чанар чансааг илүү тодотгосон бөгөөд Хятад улсын Nova XQF баг тэмцээний аваргаар шалгарч 700 гаруй мянган долларын эзэд болсон байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button