Монгол

“Zeus Esports” баг Өмнөд Азийн PMPL 2021 S3-т уригдлаа.

Zeus Esports баг PMPL South Asia 2021 S3-т уригдлаа.
PUBG Mobile Esports-ийн 2021 оны улирал сүр дуулиантайгаар эхлэж байна. Дэлхийн өнцөг булан бүр дэх сонирхогчдын болон мэргэжлийн багууд PMCO (PUBG Mobile CLub Open) болон PMPL (PUBG Mobile Pro League) тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
PUBG Mobile Esports 2021 оны улиралыг PUBG Mobile Club Open 2021 оны хаварын тэмцээнээр 2 сарын 1 нд албан ёсоор эхлүүлсэн. Энэ тэмцээн нэг сарын турш үргэлжлэх бөгөөд өрсөлдөж буй бүс нутгийн шилдгээр тодорсон багууд тус тусын мэргэжлийн лигт оролцох эрхээ авах юм. Харин бусад багууд өмнөх улирал болон өмнөх тоглолтууд дээр үндэслэн албан ёсоор тэмцээндээ оролцох эрхүүдээ урилгаар аваад эхэлсэн.
PUBG Mobile Pro League-т уригдсан багууд дундаас Монгол улсын баг болох Zeus Esport-ийг мэдээж онцолж байна. Саяхан PUBG Mobile GC Finals 2020 тэмцээнд маш амжилттай оролцож 3-р байранд орсон билээ. Өмнө нь PMCO-д өрсөлдөж байсан Zeus Esports багийг ийнхүү Өмнөд Азийн Про лиг рүү шилжүүллээ.
Мөн тэдний хамтаар PMPL South Asia S2-ын шилдэг найман баг уг тэмцээн оролцох эрхээ шууд авав.
Deadeyes Guys (Nepal), Trained to kill (Nepal), A1 Esports (Bangladesh), DRS gaming (Nepal), 7 sea Esports (Nepal Bang), Venom Legends (Bangladesh), Abrupt Slayers (Nepal), Futurestation Esports (Bangladesh)
PMCO-с дээш шалгарсан багууд үлдсэн зайг нөхөх бөгөөд Pro лиг дэх Zeus Esport-ийн галзуу тоглолтуудыг хүлээгээд суух л үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button