Дэлхий

Fortnite Mobile болон PUBG Mobile-ийн хоорондох 5 ялгаа

Бидний сайн мэдэх PUBG Mobile нь 100 тоглогч тулааны талбар дээр бууж амьд үлдэхийн тулд хоорондоо болон багаараа тэмцэлддэг royal battle тоглоомны төрөл билээ. Харин Fortnite нь мөн л алдартай royal battle төрлийн тоглоом бөгөөд онцлог нь андройд хувилбартай бөгөөд дотроо battle royale болон creative гэсэн үндсэн хоёр горимоор тоглодог тоглоом юм.
PUBG Mobile болон Fortnite Mobile-ийн хоорондох 5 ялгаа
1. Өнгө аяс. Тоглоомны уур амьсгал болон өнгө аяс нь тэс өөр бөгөөд PUBGM нь хэт бараан өнгө зүйтэй бол Fortnite тоглоом нь тод, хэт өнгөлөг байдаг билээ. Мэдээж үүгээрээ PUBGM нь арай илүү бодитой юм.
2. Тоглоомны горим. Хоёр тоглоом нь хоёул battle royale төрөл агуулдаг гэдгийг бүгд мэднэ. Үүнээс гадна тоглогчид дараах горимуудыг ч сонгох боломжтой.
PUBGM: Classic, Arcade, EvoGround, Arena
Fortnite Mobile: Battle Royale mode болон Creative mode
3. Тоглолтын хэв маяг. Хэдий Battle Royale тоглоомнууд гол зангилаа байдаг ч тоглолтын хэв маяг өөр байдаг. Fortnite нь амьд үлдэхээс гадна элементүүд цуглуулж барилга барьдаг бол PUBGM нь зөвхөн амьд үлдэхэд чиглэгддэг билээ. Fortnite нь илүү бүтээлчээр хандах хандлагыг өгдөг бөгөөд харин эсрэг талд тоглогчид шууд бэлэн байдалд байх хэрэгтэй байдаг.
4. Зэвсэг. Fortnite Mobile дээрх зэвсэгнүүд нь илүү аниматед байдаг бол PUBGM-ийн зэвсэгнүүд бодит мэдрэмжийг танд өгнө. Мөн PUBGM дээр зэвсэгнүүддээ тохирох тоноглолуудыг хийж өгснөөр илүү сайн гүйцэтгэлийг харуулдаг билээ. Fortnite Mobile дээр ингэх ямар ч шаардлагагүй байдаг байна.
5. Таталт. Fortnite Mobile нь Google Play Store болон App Store дээр байхгүй бөгөөд та тоглоомыг зөвхөн Epic Games-с татан авах боломжтой юм. Үүнээс гадна мэдээж Андройд OS дээр л татагдах бөгөөд iOS төхөөрөмж дээр ажиллуулах боломжгүй юм. Харин PUBGM -ийг дээрх store-уудаас хялбархан татах боломжтой юм. Гэвч PUBGM-ийг зарим улс орнууд хориглосон байдаг нь зарим таталтуудыг боломжгүй болгодог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button