Бусад

Араас нь гүйдэг эрчүүдээс зайгаа барихын тулд сахал, хөмсөгөө ургуулсан бүсгүй.

Сүүлийн үед хөмсөг, сахлаа ургуулахаар шийдсэн Дани бүсгүйн талаар цахим орчин дахь хэрэглэгчдийн дунд хурц маргаан дэгдээд байгааг та бүхэн мэднэ. Ямартай ч юм бүхэнд учир шалтгаан байдаг. Тэгвэл энэ бүсгүйн тухайд тэрээр цаашид харилцаа холбоо тогтоохыг хүсээгүй залуусаасаа холдож, зайгаа барихын тулд гадаад төрхөө онцгой өөр болгохоор шийджээ.

Сүүлийн жилүүдэд европ бүсгүйчүүд хүйсийн эрх тэгш байдлыг юу юунаас илүү чухалчлах болж, аль ч улсын нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг хурцаар шүүмжлэх болсон байна.Тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болсон “Элдина Яганяк” хэмээх 30 настай Дани бүсгүй эмэгтэй хүнд тавьдаг дэлхий нийтийн стандартыг няцаахаар шийдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэрээр нүүрээ будаж, үсээ янзалж, даашинз өмсөх зэргээр эмэгтэйлэг байх-аас, мөн хөмсөг сормуусаа арчилж, биеийн илүүдэл хэсгийн үсийг авах ёстой гэхчлэн шаардлагуудыг эсэргүүцэж байгаа аж. Элдина 2020 оны 3 дугаар сараас буюу бараг жилийн өмнөөс хөмсгөө засахаа больж, уруулын дээд хэсгээ зөнд нь орхисон байна. Ингэснээр бүсгүй бусдын амьдралд хөндлөнгөөс хошуу дүрж, шүүмжилдэг буюу хэрхэн яаж биеэ авч явах ёстойг зааж зааварладаг их мэдэгч ховонд дуртай хүмүүсээс даруй зайгаа барьж чаддаг гэнэ.

Тэрээр энэ талаар “Надад бусдын юу гэж бодох огтхон ч хамаагүй. Хүн өөрийнхөө биеийг яаж авч явах нь бусдад саад учруулаагүй л бол тухайн хүний өөрийнх нь эрх шүү дээ. Эмэгтэй хүн гадаад төрхөө ямар байлгахыг хүснэ, түүнд хөндлөнгийн хүний үзэл бодол хамаагүй шүү дээ.” гэж тайлбарласан байна.Өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд Элдина олон шүүмж, хатуу үг сонссон ч тэр бүхнийг огтоос тоодоггүй гэнэ. Нээрээ ч хэнд ч гэм хор учруулаагүй байхад яагаад хүмүүс ингэтлээ үзэн ядаж, элдвээр цоллоод байна гэдгийг бодоход хэвшмэл ойлголт гэгч эцэстээ тулж байгааг илэрхийлээд ч байх шиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button