Бусад

Амиа алдсан хэдий ч эзнийхээ өшөөг авч чадсан нохой

Муухан хүнээс ч илүү хань болдог хамгийн ухаантай амьтан бол мэдээж нохой шүү дээ. Тиймдээ ч манай улсад нохой тэжээгчид харьцангуй олширсоор байна. Тэд хүний хажууд амьдрахдаа эзнийхээ үг яриа, үйл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг бүрэн гүйцэд мэдэрч, ямар үед эрхлэн тоглох, ямар үед уурыг нь хүргэхгүй томоотой байх зэргээ ч мэддэг болсон байдаг ажээ.

1998 онд Вашингтон мужийн Сиэтл хот дахь нэгэн байшинд алуурчдын халдлагад өртөн амиа алдсан хос хоёр болон нохойн цогцос олджээ. Уг хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд болох Кен ба Жеорж нарыг мөрдөн байцаагчид их сонин байдлаар хэргийг нь хүлээлгэсэн байна.

Хэрэг үйлдэх үеэр тэдний өмсөж байсан хувцсан дээр амь үрэгдсэн нохойн цус үлдсэн болохыг шинжилгээгээр нотолсон аж. Энэ нь хөөрхий нохой эздийгээ хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэнийг харуулж буй бөгөөд эцэст нь амиа алдсан хэдий ч өшөөгөө авч чадсан нь бахархууштай юм. Нохой ямарч үед эзэндээ л үнэнч, эзнийхээ төлөө л байх юм даа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button