"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАНБусад

Монголын хамгийн царайлаг, мэдлэг боловсролтой, гайхалтай залуучуудын жагсаалт.

1.Б.Баттөр “Ангууч” нэрээр олонд танигдсан загвар өмсөгч Б.Баттөр 87 мянга гаруй дагагчтай. Түүний аяллын, загварын, тулааны зэрэг олон төрлийн гэрэл зургууд өнгө чанар сайтайгаас гадна мэдрэмж өндөртэй. Инстаграмм хаяг нь “Энгийн байх гэж хичээгээд байвал өөрийнхөө гайхалтай талыг хэзээ ч олж харж чадахгүй” гэсэн гайхалтай үгээр эхэлдэг.

2. Д.Болд Монголын рок-поп ертөнцийн хаан, Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд нь инстаграмд 148 мянган дагагчтай бөгөөд Монголын хамгийн их дагагчтай залуучуудын нэг юм. Тэр өдөр тутмын ажил, амьдралаа илтгэсэн зургуудаа голчлон инстаграмдаа оруулдаг бөгөөд сүүлийн үед дуучин маань “The Voice” шоугаар шүтэн бишрэгчдынхээ хайр хүндэтгэлийг харамгүй хүртээд байгаа билээ. 

3. Ч.Цэнгүүн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хамгийн халуухан, царайлаг оролцогч Ч.Цэнгүүн инстаграм сүлжээндээ цөөхөн хэдэн зурагтай ч олон мянган дагагчтай авьяаслаг залуу. Загвар өмсөгч С.Төгстэй хайр сэтгэлийн холбоотой болсноос хойш залуу хосын дур булаам зургууд олноор нийтлэгдэж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн.

4. Э.Одбаяр “Маш нууц” “18 нас би чамд хайртай” киноны дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин залуу 59 мянга гаруй дагагчтай монголын шинэ үеийн залуу жүжигчин.

5. Н.Ананд Ананд бол бидний мэдэх хамгийн сайн аав, халамжтай нөхрүүдийн нэг. Монголын үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг болох Буяндэлгэрийн(Buyanaa) нөхөр гэдгээр бид бүхэн мэднэ. Тэрээр мэдлэг боловсрол өндөртэй, бусдад зөв үлгэрлэж чаддаг гайхалтай удирдагч залуу.

6.Х.Идэр Идэр бол монголын шинэ үеийн төлөөлөл болсон мэдлэгтэй мундаг удирдагч залуу. Тэрээр инстаграмм хаягаараа дамжуулан хүмүүсийг зөв зүйлд уриалан дуудаж, залуучуудад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг гэдгийг түүний дагагчид мэднэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button