"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Алдарт жүжигчин жүжигчин Анжелина Жолигийн өнгөрсөн амьдралын нууц..

Холливудын алдартай үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй шилдэг жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн, зургаан хүүхдийн ээж, хорт хавдартай тэмцэгч зэрэг олон гуншинтай нэрт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) үнэхээр бусдыг өөртөө татах нууц увдистай юм. Гэвч түүний алдар нэрийн цаана нуугдсан хүүхэд насны хүнд хэцүү түүхийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Тиймээс та бүхэнд энэхүү гайхамшигт бүсгүйн нууцуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Анжелина Жоли анх 14 настайдаа хүний эхнэр болж байжээ. Хамгийн гол нь энэ хуримыг Жолигийн ээж нь хүлээн зөвшөөрсөн аж. Ээж нь охиноо эрх чөлөөтэй өсгөсөн бөгөөд тухайн үед найз залуу нь Жолигийн гэрт хамтдаа амьдарч байсан нь энэ шийдвэрийг гаргахад амархан байсан гэж ярьдаг. Хосууд нас чацуу байсан бөгөөд цуг сургуульд явдаг байжээ. Тэд 2 жилийн турш амьдрахдаа эвтэй найртай хэрэлдэж, муудалцадгүй байсан ч ахлах сургуулиа төгсөөд Анжелина загвар өмсөгчөөр ажиллаж эхэлснээс хойш анхны нөхрөөсөө салж тэдний харилцаа дуусгавар болжээ.

Удалгүй Жоли дараагийн нөхөр Жонни Ли Миллертэй танилцсан юм.
Энэ бүхний хажуугаар түүний аав хаана байсан бол гэж та гайхаж байж магадгүй. Анжелинагийн аав нь жүжигчин Жон Войт бөгөөд тэрбээр мөн Холивудын хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан юм. Харамсалтай нь тэрбээр карьераа хэт хөөснөөс болж эхнэр хүүхдээ тоохгүй орхисон байна. Үүнээс болоод Жоли олон жилийн турш ааваасаа харилцаагаа тасалсан бөгөөд эцэст нь ээжийгээ нас барсаны дараа аавтайгаа утсаар ярьж, холбоо тогтоосон аж.

Анжелина нэгэн ярилцлагын үеэр залуу насны алдаанаасаа болж амиа алдах шахсан тухайгаа ярьсан билээ. “Би маш хүнд хэцүү үеийг туулж өдий зэрэгт хүрсэн. Би залуу насандаа амиа алдаагүй нь л маш том амжилт, аз гэж бодож явдаг. Олон уран бүтээлчид миний оронд байсан бол туулсан зүйлсийг маань тэвчиж чадахгүй байх байсан. Надад амиа алдаж болох олон шалтгаан байсан. Эрсдэлтэй зүйлд хэтэрхий их дуртай учраас амьдралаа зохих зүйлс олныг хийж явсаан.” гэж тэрбээр ярьсан байдаг.

Үнэхээр ч түүний өмнө нь хийж байсан зүйлсийг, түүний амьдарлыг сонссон хүмүүс гайхширч хоцордог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button