"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Таны мартсан байж магадгүй нандин дурсамжууд

1.Шинэ онуудыг хэрхэн угтсанаа: Төрсөн өдрөө санасантай адил сүүлийн 10 жилд шинэ оныг хэрхэн угтаж байснаа та санаарай. Учир нь хэнтэй, хаана, юу идэж, ямар дуу сонсож байсан зэргээ эргэн дурсах нь хөгжилтэй шүү дээ. Жил бүр шинэ он гарахад дэлхий нэг нас нэмж, хүн бүр л ирэх оноо амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдэж, өөртөө шинэ зорилго тавьж, салют буудаж, хүмүүс үнсэлцэж, сэтгэл хөдлөлөөр дээд цэгтээ хүрдэг. Тиймээс тэрхүү сайхан мөчүүдээ эргэн нэг дурсаарай. Ялангуяа Гэртээ ганцаараа киног анх үзэхдээ яаж хөгжилдөж байснаа санаарай.

2. Дугуй унаж сурч байхдаа унаж, гэмтэж байсан мөчөө: Ихэнх хүмүүс дугуй унаж сурчихаад насаараа түүнийгээ мартдаггүй. Харин анх яаж дугуй жийж сурснаа санахгүй байх нь бий. Тэгэхээр яаж тэнцвэрээ олох гэж хичээж, юм мөргөж, унаж өвдөж байснаа эргэн дурсахад хөгжилтэй биш гэж үү? Мөн хэн чамд дугуй унахыг заасан болон анх ямар өнгийн дугуйтай байсан зэргээ санах гэж хичээгээрэй.

3. Хамгийн анх сонссон дуу, хөгжим: Чихэвч, утсаараа сонссон хамгийн анхны дуугаа санах нь ямар ач холбогдолтой гэж? Гэхдээ үнэхээр л хамгийн анхны сонссон дуугаа эргэн санахад хэцүү байдаг. Гэхдээ та ядаж ямар хамтлаг, дуучин байсан, ямар цомог, хэдэн он байсныг санах гээд хичээгээрэй.

4. Кино театрт үзсэн хамгийн анхны кино: Хамгийн анх кино театр орсон мөчөө яаж санахгүй байх билээ. Учир нь хүн анх удаа попкорн идэж, олон хүмүүсийн дунд сууж кино үзсэн тэр мөчөө хэзээ ч мартагддаггүй аж. Тийм ч болохоор дурсамжид тань тухайн үеийн кино театрын орчин болон ямар кино үзсэн нь тодоос тод үлдсэн байдаг юм. Тэгэхээр хааяа ч гэсэн сайхан мөчүүдээ эргэн дурсаж байх хэрэгтэй шүү.

5. Хамгийн анх бичсэн үг: Хүн бүр хамгийн анх хэлд орохдоо ээж гэж хэлж сурдаг. Гэхдээ тэр үеэ эргэн санана гэдэг маш хэцүү болов уу. Харин та үсэг сураад бичсэн хамгийн анхны үгээ санах боломжтой. Учир нь хүн ойролцоогоор 5-6 настай байхдаа бичиж сурсан байдаг шүү дээ. Тиймээс тухайн үеэ эргэн дурсаж, хэрвээ байвал зурж байсан зургуудаа нэг хараад үзээрэй. Дурсамж бүхэн нандин.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button