"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Харанхуйн дунд айхад хөтлөх гар ээжийнх байдаг…

Худлын ертөнцөд гүн живсэн хүний орчлонгийн цорын ганц үнэн бол эхийн хайр. Хэн нэгний аз жаргалын төлөө өдөр бүр сонголт хийж, сайн сайхных нь төлөө өөрийгөө зориулж, амьдралын хэцүү хичээлийг зааж, зөв эсэхийг нь мэдэхгүй эргэлзэж байхад чинь хүртэл ээж л зөв шийдвэр гаргаж, буруу зүйл хийсэн байхад чинь хүртэл дахин дахин уучилдаг хүнийг ээж гэнэ.

Эх хүнийг энэ ертөнц дээрх юу ч эс орлож чадах билээ. Эх үр амин холбоотой гэдэг. Ээж минь миний нурууны яс л гэлтэй. Учир нь намайг эгц бас үнэн байлгадаг. Тэр миний цус, учир нь намайг баялаг, бас хүчтэй байлгадаг. Тэр миний зүрхний цохилт тэр миний бүхий л амьдрал гэдгийг мэдсээр байж бид өөрийн эрхгүй гомдоодог, гэхдээ дараа нь бид өөрсдийгөө буруутгадаг. Тиймээс л би амьдралыг түүнгүйгээр төсөөлж чадахгүй.

Ээжүүд заримдаа үр хүүхдийнхээ төлөө тэдний хүсээгүй зүйлийг хийж, бас хэлдэг. Гэсэн ч хэрэв чи ойлгохыг хичээвэл тэр бүхэн чиний л төлөө байдаг гэдгийг ухаарна. Чамд илүү дээр амьдрал бэлэглэхийн төлөө л хичээж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Эх үрийн хайр шиг хүчтэй зүйл бүхий л ертөнц дээр хаана ч үгүй. Мөнхийн биш ч өршөөлт хайр үүнээс өөр үгүй.

Үрээ гэх эхийн хайрыг юутай ч зүйрлэж үл боломгүй мэт. Эхийн хайрыг хуульчлахгүй, харамсахгүй, бас түүнийг юу ч зогсоож чаддаггүй нь үнэн. Харанхуйн дунд айхад хөтлөх гар ээжийнх байдаг. Тас харанхуй байлаа ч би ээжийнхээ гарыг олж атгаж чаддаг.Чиний амьдралын бүхий л түүх ээжийн чинь түүх байдаг. Яагаад гэж үү? Тэр чиний бас бүхний эхлэл шүү дээ. Ээжийгээ хайрлая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button