Бусад

Амархүү: Ард түмэн минь надад итгэл өгч тосоод авахыг бодоорой…

Дуулианы эзэн дуучин Амархүү маань ард түмнээсээ уучлал хүслээ. Тэрээр: “Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж хуулийн хариуцлага хүлээсэн билээ.Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн.

Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль, болон надад ухаарал хайрласан.

Би ард түмэндээ, үзэгчиддээ, эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, Залуучуудынхаа зөвт амьдралын төлөө тууштай өргөх болноо. Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, Миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж , намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б. Амархүү” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button