Мэдээ

А.Ганчимэг: Хүн ер нь хичнээн агуу, мундаг байгаад хийсэн буруу зүйлийнхээ төлөө..

Өнөө цагийн шилдэг жүжигчин, ганц бие мундаг ээж тэрээр сошиал орчинд олон мянган дагагчтай бөгөөд “Хүн ер нь хичнээн агуу, мундаг байгаад хийсэн буруу зүйлийнхээ төлөө чухал хүндээ “уучлаарай” гээд л хэлчихдэггүй бол тэрний сайн байна уу сайхан байна уу хамаа ч алга” хэмээж, олныг үргэлж зөв зүйлд уриалан дуудаж байдаг.

Их сургуулиа төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм. Хайрлаж хүндэлж бас айж эмээж явдаг ахмад, алдарт жүжигчидтэй нэг тайзан дээр хамт тоглоно гэхээс зүрх нь амаараа гарах шахаж байсан оюутан охин А.Ганчимэг ороод сарын дараа л ажилдаа дасаж эхэлсэн гэдэг.

Алдартай жүжигчид болон зарим багш нартайгаа хамтран гол болон туслах дүр бүтээж эхэлсэнээр түүний жинхэнэ жүжигчин болох гараа эхэлсэн гэдэг. Мундаг жүжигчиндээ амжилт хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button