Мэдээ

“Фантастик” продакшн-ий сайхан монгол залуучууд гялалзаж явна…

Өнөө цагт дэлгэцийн урлагийг атгаад байгаа залуучууд бол яах аргагүй Фантастик продакшны хамт олон. Залуучууд маань “Бид хариуцлагыг маш өндөрт тавьж ажилладаг. Тэгэхээр багаараа хийх гэж байгаа ажлынхаа эцсийн цэг буюу уулын оргилыг хамтдаа хараад, модтой замаар явах уу, шавартай замаар явах уу? гэх мэтээр арга замаа сонгоод, тус бүрнээ өөр өөрийн ажлыг хариуцан авч ажиллах ёстой.

Бидний хувьд цаг хэмннэ гэдэг бол төлөвлөлт юм. Урлагийн олон салбарын зангилаа болсон кино гэдэг сайн төлөвлөлтгүйгээр ямар ч амжилт олох боломжгүй ажил. Тэр дундаа хүн төлөвлөсөн ажлаа зоригтойгоор хаяж сурах хэрэгтэй байдаг. Төлөвлөчихсөн юм чинь яаж ийгээд болгочихмоор байна гэж цаг алдаж байснаас, энэ болох уу, болохгүй юу гэсэн нэг асуулт тавиад л дор нь шийдээд явчихвал цаг их хэмнэдэг”.

Найруулагч Б.Тамирын хувьд ажил дээрээ удирдан зохион байгуулахдаа, буулт хийхдээ сайн. Ер нь буулт хийсэн нь хождог тохиолдол олон. Бас зарчимд хэт баригдах дургүй. Хүний амьдрал баялаг болохоор юмыг наанатай цаанатай харах нь чухал гэж боддог. Кино гэдэг бол багийн ажил. Багийн гишүүдийн сэтгэл зүй маш чухал байдаг. Тэгэхээр тэднийхээ сэтгэл санааг байнга дэмжиж тэтгэж явахыг хичээдэг, хэмээжээ. Ийм өндөр шаардлага зорилготой ажилладаг учраас тэд улам гялалзсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button