Мэдээ

Мисс О.Ариунзул: Хорвоо бүхэлдээ миний ханийн эсрэг байсан ч би ард нь…

Дуучин Б. Амархүүгийн үзэсгэлэнт гэргий О. Ариунзул Анх “Шилмэл загвар” агентлагаас төрөн гарч байсан залуухан охин О.Ариунзул өдгөө Монголын төдийгүй дэлхийн чадварлаг моделуудын нэгээр нэрлэгдэх хэмжээний өөрийн гэсэн орон зайг бий болгож чаджээ. Тэрээр Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалд дээгүүр байранд бичигддэг.

Тэрээр “хорвоо бүхэлдээ миний ханийн эсрэг байсан ч би ард нь асаалттай танк шиг байх болно” гэх сэтгэлээр нөхрөө хүлээсэн. Ард түмний хайртай дуучин Амархүү нэг хэсэг л дуулианы эзэн болоод байсан билээ. Одоо тэрбээр хийсэн алдаагаа ухааран гэмшиж, ард түмэн, элгэн садан, хань ижил, ээж ааваасаа уучлалт гуйгаад удаагүй байгаа юм.

Ард түмний хайртай хүү Б. Амархүүд түүний олон мянган шүтэн бишрэгчид итгэл хүлээлгэсэн хэвээр байна. Тун удахгүй түүнийг шинэхэн уран бүтээлээрээ ард түмэндээ бэлэг барина гэж найдсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button