Мэдээ

Хамрын үсийг яагаад зулгааж болохгүй вэ?

Та болзоонд эсвэл ажлын чухал уулзалтанд явахаасаа өмнө толинд харж байтал хамраас тань үсний үзүүр цухуйж байвал та шууд л чимхүүрээр шууд зулгаагаад л авна. Харин үнэн хэрэгтээ энэ үйлдлийг огтоос хийх хэрэггүй гэнэ.

Нэгдүгээрт нь хамрын үс зулгаах нь маш их өвддөг. Хоёрдугаарт нь шинэ үс дотогшоогоо ургах аюултай гэнэ. Үүнээс болж хамар дотор хатиг ургах эрсдэл үүснэ. Хатиг ургасаны дараа үнэхээр хэцүү шүү дээ. Хүний бие махбодь гэдэг маш нарийн систем бөгөөд элемент болгон нь өөр өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Байгалиас заяасан болгон бидэнд хэрэг болно л гэсэн үг.

Хамрын үс ч мөн адил нэн чухал үүргүүдийг гүйцэтгэж байдаг. Энэ нь амьсгалын замыг хамгаалах юм. Чухам энэ үс л биднийг агаарт дэгдэж байгаа тоос тоосонцор, бохир бохирдолоос хамгаалдаг байна. Хүний амьсгалын замыг бохирдуулах, гэмтээх зүйл болгонд саад учруулна. Үүнээс гадна үс нь төрөл бүрийн нян, вирусээс хамгаалдаг. Энэ нь ялангуяа дархлаа сул болон хэт сул хүмүүст маш чухал хамгаалалт болдог ажээ.

Мөн хамрын үс нь хорт бодисоос хүртэл таныг хамгаална. Хамрынхаа үсийг авдаггүй хүмүүс гуурсан хоолойн багтраа өвчтэй болох магадлал хамрын үсээ байнга зулгаадаг хүмүүсээс хамаагүй бага байдаг нь эрдэмтдын судалгаагаар нэгэнт батлагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button