Мэдээ

Нэгхэн минутын дотор унтах арга…

Хүний биед нойр хичнээн чухал болохыг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ зарим шөнө нойр хулжиж, хичнээн ядарч байсан ч бидэнд унтаж чадахгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл хэрхэн хурдан унтаж, өдрийн эрч хүчээ нөхөх вэ гэдэг талаар та бүхэнд нэгэн мэдээлэл хүргэе.

Унтаж чадахгүй бол юу болох вэ? Бага унтана гэдэг хурдан эрт хөгширнө гэсэн үг ют. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд арьсанд маш муу нөлөөтэй юм. Учир нь гэвэл арьс чийгээ алдан хуурайшиж, уян хатан чанараа хурдан алддаг. Мөн жин нэмж, эрүүл мэнд муудахаас гадна, гоо үзэсгэлэнгээ алдах аюултай ажээ. Харин та доорх аргыг хэрэглэвэл хэдхэн секундын дотор унтаж чадна. Та туршаад үзээрэй.

Энэ аргыг “4-7-8” гэж нэрлэдэг. Хийхэд тун амархан бөгөөд хугацаа огт шаардахгүй гэдгээрээ давуу талтай. Ингээд та дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. Амаараа гүнзгий амьсгаа гаргаж, эвшээх мэт дуу гаргана. Амаа хааж, 4 хүртэл тоолох зуураа хамраараа амьсгаа авна. Амьсгаагаа түгжиж, 7 хүртэл тоолно. Амьсгаагаа амаараа гаргаж, эвшээх мэт дуугарах зуураа 8 хүртэл тоолно. Амьсгаа авна. Ингэснээр зүрхний цохилт намжиж, бодол санаа тайвшран, маш хурдан унтдаг ажээ. Та дээрх дасгалыг унтах хүртлээ хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button