"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

С.Тэмүүжин: Эхнэрээсээ тусдаа байхаар нэг л эвгүй ганцаардсан мэдрэмж төрдөг…

С.Тэмүүжин: Бид 2 хамт ажилладаг болохоор хүмүүс асуухдаа: Та 2 бие биеэсээ залхахгүй байна уу? Гэртээ хамт, ажил дээрээ хамт… үргэлж хамт байх юм гэдэг. Би хүмүүст хэлдэг. “Үгүй, тэр тусмаа хамт байсаар байгаад тус тусдаа байхаар нэг л эвгүй ганцаардсан мэдрэмж төрөөд байдаг”.

Ямар сайндаа л Нарансолонго маань кино натурт явчихсан байхад нь тэсэлгүй араас нь байн байн очоод л байдаг байсан. Бид байнга хамт ярилцаж шийдвэр гаргадаг. Ганцаараа шийдвэр гаргасан үед буруудах үе бий. Тэгэхээр бүхнийг л хамт хийдэг дээ. Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэнэ. Харин бүсгүй нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ.

С.Тэмүүжин “Boomtown” хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй билээ. Г.Нарансолонго 19 насандаа “Зүүд шиг хайр” кинонд жүжигчин Г.Золбоот хоршин тоглож анхны гараагаа маш амжилттай эхэлж байсан. Тэд хоёул монгол түмний хайртай жүжигчид. Сайхан хосууд, сайхан гэр бүл, сайхан уран бүтээлчдэд амжилт хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button