Мэдээ

Энэ хэвээр үргэлжилбэл 14 хоногийн дараа өдөрт 400 халдвар бүртгэгдэнэ.

Монгол улсад сүүлийн өдрүүдэд халдвар буурахгүйгээр ихсэж байгааг албаны хүмүүс тайлбарлаж байна. Дорвитойхон арга хэмжээ авахгүй энэ хэвээр үргэлжилбэл 14 хоногийн дараа гэхэд өдөрт 400 халдвар бүртгэгдэх аюултай эрсдэл үүсээд байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг өглөө. “Халдвар дахин нэмэгдсэн тул бүх нийтийн хөл хорио тогтоох нь хамгийн зөв арга юм. Ингэхдээ халдварын нууц үеийг илрүүлэх зорилгоор 28 хоногоор хөл хорио тогтоох нь хамгийн их үр дүнтэй байгааг тогтоосон. Хэрэв ийм боломж байхгүй бол үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийг бууруулах, нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх.

Үүнээс олон хүнийг оролцуулах бол үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулах, халдвар олноор тархах эрсдэлтэй (баар, кароаке, зоогийн газар, фитнесс) байгууллагуудыг 14-21 хоног үр зогсоох санал хүргүүлсэн. УОК ямар ч шийдвэр гаргасан бай иргэдийн үүрэг хариуцлага илүү чухал боллоо” гэлээ. Иймд ХӨСҮТ, ЭМЯ дахин хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button