Бусад

Халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа ч ЕБС, цэцэрлэгүүдийг нээх бэлтгэлээ хангаж байна.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна. Тэрбээр “Эрсдэлийн болон цаг үеийн үнэлгээг хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна”. Иймд гуравдугаар сарын 15-наас багш, боловсролын байгууллагын ажилтнуудыг дархлаалжуулалтанд хамруулаад байгаа билээ.

Улаанбаатар хотод 45 мянга гаруй, орон нутагт 25 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Тэгвэл 2021 оны 3-р сарын 13ны байдлаар улсын нийслэл Улаанбаатар хотод коронавирусын халдвар эрчимтэй тархсаар байна. Иймд нийт ард иргэд маань сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэйг албаны хүмүүс сануулсаар байна.

ХӨСҮТ-н дэд захирал Э.Тэмүүлэн “Халдвар дахин нэмэгдсэн тул бүх нийтийн хөл хорио тогтоох нь хамгийн зөв арга байдаг юм. Ингэхдээ халдварын нууц үеийг илрүүлэх зорилгоор хөл хорио тогтоох нь хамгийн их үр дүнтэй байгааг тогтоосон” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button