Дэлхий

14-хөн настай монгол хүү, Холливудын од, АНУ-ын “All That” гэх алдартай инээдмийн шоуны жүжигчин.

14-хөн настай Монгол хүү Америкийн алдарт “All that” инээдмийн шоуны шалгаруулалтад тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэрээр АНУ-ын Чикаго хотод төрж, өссөн бөгөөд есөн настайгаасаа эхлэн мэргэжлийн түвшинд жүжигчний мэргэжлээр суралцан уйгагүй хичээллэж, Чикаго хотынхоо нэр хүндтэй агентлагтай албан ёсны гэрээтэй ажиллаж эхэлсэн байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Холливудын олон төрлийн дэлгэцийн кино, телевизийн цувралын шалгаруулалтад орох гээд маш их туршлага хуримтлуулсан гэдэг. Тухайн шалгаруулалтад орсон жүжиг, кино, телевизийн шоуны шалгаруулалт болгон өөр өөр байдаг байна. Тэр бүхнийг мэргэжлийн хичээлд яваад олж эзэмшдэг гэдгээрээ давуу талтай учраас хүүд том боломж болсон байна.

Одоо тэрээр АНУ дахь инээдмийн алдартай шоуны жүжигчин хийж байгааа бөгөөд цаашдаа олон жил энэ мэргэжлээрээ ажиллан амжилтын оргилд хүрнэ гэдгээ хэлж байлаа. Хүү Монгол нутагтаа хайртай бөгөөд ирэхийг хүсэж байгаагаа ч мөн дурьдсан юм. Монголчууд дэлхийн тавцанд эхнээсээ хөл тавин улсынхаа нэр төрийг өндөрт өргөж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button