Мэдээ

А.Отгонбаяр: “Асар болгоомжтой байсан хэдий ч халдвар авчихлаа…

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар нь коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр өнөөдөр шууд дамжуулалтаар коронавирусийн халдварын тухай, эмнэлгийн нөхцөл байдал болон эрүүл мэндийн салбарт төр хэрхэн юун дээр анхаарах хэрэгтэй талаар өөрийн байр сууриа иргэн хүнийхээ хувьд илэрхийллээ.

Энэ вирусээр ямар хүн өвчилсөн байгааг, өвдсөнөө мэдэлгүйгээр бусдад тарааж байгаагаа ч мэдэх боломжгүй нь маш аюултай юм байна. Миний хувьд халдварын эхний шинж тэмдэг нь үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсноор илэрч, шөнөдөө халуурсан. Халуунтай байхдаа салхи авсан байж болзошгүй бөгөөд хурдан хугацаанд хатгаа болж хүндэрсэн юм.

Анхны шинж тэмдэг илэрсний дараа өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж үзэн тусгай дугаар руу залгаж, шинж тэмдгүүдээ хэлсэн. Халдвар хаана ч явж байж магадгүй бөгөөд иргэд анхаарал болгоомжтой байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button