Мэдээ

Эдгэшгүй өвчтэй нохойд эзэн хэрэгтэй байна гэх зарыг хараад…

Николь Элиот хэмээх нэгэн гайхамшигтай үзэсгэлэнтэй бүсгүй хэзээ ч эдгэрэшгүй нохойд эзэн хэрэгтэй байна гэх зарыг хараад түүний амьдралынх нь сүүлийн өдрүүдийг үнэхээр сайхан өнгөрүүлэхийн тулд өрөвдөлтэй тэр нохойг өргөж авчээ.

Честер нэртэй тэрхүү хүнд өвчтэй нохой машины цонхоор толгойгоо гаргаж явах, гоо сайхны салонаар үйлчлүүлэх, амттай хотдог идэх мөрөөдлөө сайхан сэтгэлтэй Николь Элиот бүсгүйн тусламжтайгаар биелүүлж чаджээ. Гэвч нохой удалгүй өөөд болж бүсгүй маш ихээр уй гашууд автсан байна. Дассан сэтгэл, сайхан сэтгэл гэдэг ийм л агуу хүчтэй.

Тэгэхээр сайхан сэтгэл,сайн үйл гэж юуг хэлж байна вэ гэхээр ямар нэгэн ашиг хонжоо, үр дагавар харгалзалгүйгээр туслалцаа хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах, дэмжихийг хэлнэ. Хүн эхээс төрөхдөө л сайхан сэтгэлтэй төрдөггүй, энэ зан чанарыг хүн амьдралынхаа туршид хөгжүүлдэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button