Дэлхий

Бүсгүйчүүдэд өгөх хайр дурлалын зөвлөгөө…

  • Өөрийгөө, бас зүрх сэтгэлээ хамгаалаарай. Чамаас өөр хэн ч чамайг хамгаалахгүй.
  • Эрчүүдэд чиний хойноос гүйх боломжыг жаахан ч гэсэн гаргаж бай. Тэдэнд ингэх нь таалагддаг.
  • Хэрэв чи дэндүү мөрөөдөмтгий бол бодит байдал урмыг чинь хугалж магадгүй л юм. Төгс эр, эсвэл цагаан морьтой ханхүү зэрэг жинхэнэ амьдралд байдаггүй юм шүү. Эрчүүд төгс биш. Эмэгтэйчүүд ч бас. Түүнийг өөрийнхөө төсөөлөлтэй тааруулах гэж хичээлгүй, байгаагаар нь нэг хараад үзээрэй.
  • Ер нь онцгой нэгнийг олохын тулд олон залуустай болзож үзэхэд буруудах юм байхгүй.
  • Та хоёрын хооронд бүх зүйл нэг л болж өгөхгүй байвал өөр эр хүн хэзээд байгаа гэдгийг сана. Бүр нэг ч биш, нилээн хэдэн өөр эрчүүд бий.
  • Ямар ч хүн байж чадах хамгийн сайнаараа л байдаг. Тэр чиний хувьд жинхэнэ хөгийн амьтан мэт санагдаж болох юм. Гэвч энэ бол ердөө түүний хамгийн сайнаараа байгаа нь чиний үнэлэмжинд л хүрээгүй хэрэг юм. Шударга байх нь хамгийн амар сонголт. Эхэндээ эвгүй байж магад ч, үнэнээ хэлчих юм бол шөнө нь тайван унтаөж чадна. Тиймээс үзэл санаагаа илэрхийлж бай.
  • Юунд ч яарах шалтгаан байдаггүй. Яараад яах юм? Чамд жинхэнээсээ сэтгэлтэй эр маргааш ч гэсэн сэтгэлтэй хэвээрээ л байна. Чамайг хэзээ ч орхиж явахгүй. Хэнийг хайрлах талаараа бодохоосоо өмнө өөрийгөө хэн бэ гэдгийг эргэцүүлж тунгаа. Дотоод хүнтэйгээ харилцах харилцаандаа сэтгэл хангалуун байдаг хүн бусад гадаад харилцаандаа ч сэтгэл хангалуун байдаг.
  • Амьдралдаа эр хүнийг оруулж ирэх нь одоо тулгараад байгаа асуудлуудаас чинь нэгийг нь ч шийдэж чадахгүй. Ямар нэг юманд найдаж, эрэгтэй хүнтэй хэт дотносох хэрэггүй.
  • Ихэвчлэн ичмээр үйл явдлаар л дуусдаг нь үнэн.Ямар ч сайхан залуу чиний найзууд, гэр бүлтэй дүйцэхгүй нь ойлгомжтой. Хэрэв чиний ойр дотныхон бүгд түүнд дургүй байвал, ямар нэг учир шалтгаантай болоод л тэгсэн байж таарна.
  • Анхааралтай байгаарай.Түүнд анх удаа бэлэг өгөх гэж байгаа бол жижиг юмнаас эхэлсэн нь дээр.Эрчүүд өөрийнхөө мэдрэмжийн талаар ихэвчлэн үнэн ярьдаг. Хэрэв тэр “Би одоохондоо хэн нэгэнтэй харилцаатай баймааргүй байна” гэж хэлсэн бол, үнэхээр л хүсэхгүй байгаа хэрэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button