Мэдээ

Chila Lector: Мангар олон найзтай хүнд дургүй…

Мангар олон найзтай хүнд дургүй. Найз гэдэг үгийг өөр зорилгоор л ашиглах дуртай хүмүүс хэтэрхий олон болсон нийгэм. Хэрэгтэй үедээ л хүнтэй нөхөрлөх гэдэг хүн ч дээ. Зүгээр л бусдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Найз гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм шүү дээ.

Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг. Сайн явахад нөхөр олон, саар явахад дайсан олон гэгчээр найзын баг зүүж явах хүмүүс ч олон байдаг. Арай та жинхэнэ найз болоод дүр эсгэгч нарыг ялгаж чадахгүй яваа юм биш биз бүх найзууддаа нэг дүгнэлт хийгээд үзээрэй.

Жинхэнэ найзууд хэзээ ч таны тухай элдэв хов жив тараахгүй, бусадтай нийлж ардуур чинь муулдаггүй юм шүү. Харин ч таныг муулж явдаг хүмүүсийн амыг таглаж, сайн талыг тань үргэлж ярьж, магтаж явдаг билээ. Нууцыг тань чанд хадгалж, итгэл даах хүмүүс байдаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button