БусадМэдээ

Согтуудаа худагт унасан иргэний амийг ОБЕГ-ын ажилчид аварчээ…

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байр дулааны шугамын худаг руу хүн унасан байжээ. Энэ тухай дуудлагыг 3.15-ны өдрийн 22:26 цагт аврах багийнхан хүлээн авсан байна. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:31 цагт очсон бөгөөд иргэн:

“Ө” 59 настай, согтуу эрэгтэй 4 метрийн дулааны шугамын худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргаж авсан байна. Аврах багийнхан тухайн хүнийг тэр даруйдаа эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button