"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАНБусад

23 насандаа хэдийнээ 11 хүүхэдтэй болсон бүсгүй…

23 насандаа аль хэдийн 11 хүүхэдтэй болсон бүсгүй цаашдаа 100 хүүхдийн ээж болохоор төлөвлөөд амжжээ. ОХУ-ын иргэн Кристина энэ жил 23 настай боловч энэ насандаа хэдийнээ 11 хүүхдийн ээж болсон байна. Тэрээр цахим орчинд гэр бүлийнхээ хэтийн төлөвлөгөөг хуваалцсанаар олны анхааралд өртөөд байгаа юм.

Кристина болон Галипын гэр бүл ирэх 6 жилийн хугацаанд 100 гаруй хүүхэдтэй болж, үрээ танихгүй баян гэх гэр бүлийг цогцлоох гэнэ. Гэхдээ яаж гэж үү? Ганцаараа охиноо өсгөж буй Кристина бүсгүй Гүржийн Батуми хотоор аялж яваад өөрөөсөө 33 насны зөрүүтэй, саятан Галиптай учран гэр бүл болсон гэнэ.

Нөхөр Галип нь Кристинатай хамт байхад сайхан байдаг, цаг үргэлж инээмсэглэж, эерэг энергийг эргэн тойрондоо түгээдэг нь түүнийг бусдаас өвөрмөц болгодог. Миний насан туршдаа хайж байсан тэр нэгэн эмэгтэй бол Кристина мөн” гэж хэлсэн байна.

Ингээд Кристина өөрийн охин Викагийн хамт Галипийн гэрт хамтдаа амьдрах болжээ. Хосууд хүүхдийн талаар харилцан зөвшилцөж, тээгч эхчүүдийн тусламжтайгаар олон хүүхэдтэй болохоор шийдсэн байна. Тэд эхэндээ нэг жилд нэг хүүхэд төлөвлөж байсан хэдий ч тээгч эхийн санаа олон боломжийг нээж тэдэнд боломж олгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button