БусадМэдээ

Ганцаараа ч аз жаргалтай байж чаддаг…

Дуучин Э. Чулуунчимэг нь Өвөрхангай аймагт төрсөн. Өвөрхангайн хүүхэддээ. Тэрээр 10 жилээ Дархан хотод төгссөн бөгөөд СУИС-ын дуурийн дуулаачийн анги, ХААИС-ын аялал жуулчлалын ангийг амжилттай төгссөн мундаг дайчин бүсгүй.

Тэрээр одоо эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн гайхалтай бүсгүй гэдгээр нь ард түмэн түүнийг их үнэлдэг. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй бөгөөд анхны нөхрөөсөө салаад нэлээдгүй хугацааг ардаа үлдээжээ. Энэ хугацаанд дуучин маань хайртай охиноо сайхан өсгөж хүмүүжүүлэн, өөрийгөө ч ямар хүчтэй эмэгтэй гэдгээ нотлож харуулаад буй.

Түүний амьдралд охин нь л байхад ямар нэгэн хайраар дутадгүй гэнэ шүү. Сайхан бүсгүй, сайн ээж, мундаг дуучныхаа цаашдын амьдралд аз жаргал хүсэе. Улам хүчтэй гэдгээ батлаад өг бүсгүй минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button