"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАНБусад

О.Осоржамаа: Тэнгэрийн оронд утас байдаг бол аавтайгаа ханатлаа ярихсан…

Сошиал ертөнцийн од гэгддэг О.Осоржамаа нь хар багаасаа амьдралын хатууг туулан, өдийг хүртэл амьдралын төлөө тэмцэж яваа залуу. Тэрээр хэлэхдээ: “Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй ээ. Багаасаа ганцаараа өссөн болохоор их зожиг болчихсон.

Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг л даа. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг боддог. Гэрээ цэвэрлэнэ, ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж өгдөг. Нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрдөг бөгөөд цахим орчинд нэлээн хугацаа зарцуулдаг.

Хүмүүсийг хөгжөөж, бага ч гэсэн инээлгэж, стресснээс салгаж байвал миний зорилго биелэж байна л гэсэн үг. Зарим хүмүүст буруугаар ойлгогдож болох ч хөгжилтэй байхыг л хичээдэг…” Тэрээр сүүлд оруулсан нэгэн постондоо “Тэнгэрийн оронд утас байдаг бол аавтайгаа ханатлааа ярихсан…” хэмээн сэтгэлдээ бодож явдаг зүйлээ бусадтай хуваалцан өөрийгөө тайтгаруулсаар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button