"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАНБусад

Жүжигчин Батушка: Хосуудаа ганц бие хүмүүс хостой болмооргүй санагдтал муухай дарамттай битгий байгаач гэж хүсмээр байна.

Монгол түмний хайртай жүжигчин, олон сайхан киноны гол дүр бүсгүйчүүдийн харцыг булаасан залуу Батушка: Би найзууд дундаа бараг ганцаараа үлдсэн ганц бие хүн нь байх. Бараг бүх найзууд маань намайг ганц бие байгааг үргэлж гайхдаг, асуудаг л даа.

Харин одоо би хостой болмоор байна. Хүнтэй сууж хүүхэдтэй ч болохыг хүсэж байна. Гэхдээ хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх үед нөхөр болох аав болох хариуцлага дээр би өөрийгөө үргэлж голдог байснаас болоод өнөөдрийг болтол ганц бие яваа. Би яг чадах уу гэж бодсоор байгаад маш их цаг алдсан байдаг. Харин өнөөдөр би хүнтэй суухад аав болоход бүх талаараа чадах юм шиг санагддаг болсоон.

Эрчүүд маань хариуцлагаа үүрч чаддаг баймаар санагддаг. Тэгээд ганц бие хүмүүс хостой болмооргүй санагдтал битгий тийм муухай хартай, дарамттай нэгнээ хойш нь татаж хэрүүл уруул хийж хэцүү амьдраач ээ л гэж гуймаар байдаг даа. Удахгүй олон жил хүлээсэн эхнэртэйгээ учрах байх гэж итгэж байгаа. Тэр үед нь хосын харилцаанд дэмий санагдсан бүх зүйл дээрээ анхаарах болно… хэмээжээ. Сайхан жүжигчиндээ амжилт хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button