БусадМэдээ

5 минут дуг хийх хооронд найз охиноос “Сайхан амьдраарай” гэсэн мессеж ирсэн байлаа…

5 минут дуг хийх хооронд найз охиноос 75 “missed call(аваагүй дуудлага)” болон сайхан амьдраарай гэсэн мессеж ирсэн байлаа. Залуу сандарсандаа босоод найз бүсгүй рүүгээ залгаж, урд шөнө нь жижүүрт гарсан учир 5хан минут дуг хийснээ хэлжээ. Хэтэрхий их хартай байх нь хосуудын амьдралд их бага хэмжээний аюул дагуулдаг гэнэ шүү.

Ингээд хосуудын харилцааг сайхан болгоход тус болох бяцхан зөвлөгөөг хүргэе. Хүний амьдралд янз бүрийн асуудлууд тулгарч байдаг бөгөөд тэр болгонд та хоёр бие биенийгээ нөхөж чадаж байна уу үгүй юу гэдэг нь тун чухал зүйл юм. Хэрэв та стресс үүсгэсэн нөхцөл байдалд түргэн зан гаргаж болчимгүй үйлдэл хийчих гээд байдаг. Ингэж хэрхэвч болохгүй шүү…

Харин таны хайртай хүн уужуу тайвуу, доороо суурьтай нэгэн болбоос та хоёр барагтай л бол хөнгөн хуумгай шийдвэр гаргаж, харамсахаар үр дүнд хүрэхгүй гэсэн үг юм. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө шийдвэр гаргах гээд байдаг хүн буурь суурьтай хүнтэй цуг байвал нэг нэгнээ нөхөж чаддаг гэж судлаачид үздэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button