Сонин хачин

Бүсгүй минь явуулын хүмүүсийн үгэнд толгойгоо битгий гудайлга! Бардам бай! Том бай…

Чамайг ээж чинь энхрийлж, аав чинь эрхлүүлж өсгөсөн. Амандаа хийвэл хайлчихвий, алгандаа тавьбал хөрчихвий гэж нандигнаж өсгөсөн. Тийм учраас явуулын хүмүүсийн үгэнд толгойгоо битгий гуйдайлга, том бай, бардам бай…

Зоригтой шийдэмгий бас хурц ухаантай, алсын хараатай, эрмэлзэлтэй бай, дайчин бай. Ямар ч шуурганд битгий бууж өг бүдэр, тэнхээгээ алд. Гэхдээ итгэл найдвар, урам зоригоо хэзээ ч битгий алдаарай. Өөр нэгний амьдралын боол нь биш, өөрийхөө амьдралын хатан нь байгаарай.

Бүр дээшээ эрхэмсэг орш бүсгүй минь. Бүрэг зандаа бүү хүлүүлээрэй. Бүдэрч унасан ч бардам бай хонгор минь. Бүлээн нулимсаа бага урсга. Бүтэлгүй дурлалдаа бүү гуниглаарай. Бүсгүй заяандаа бяцхан тайвшир. Талын жавар шиг сэхүүн бай. Тангад ном шиг битүү бай. Тааж баршгүй оньсого мэт бай. Тансаг баян танхил бай. Тавилан заяандаа эзэн бай. Бүсгүй минь та ихэмсэг байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button