БусадМэдээ

ЭМЯ-аас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ…

Дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэж, хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж байгаа тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн.

Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой ба зориулалтын 1700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах аюултай байна.

Мөн гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн сэтгэл өндөр байгааг Сангийн сайд дурдсан боловч өвчлөл улам нэмэгдсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button