БусадМэдээ

Р.Анхням: Намайг яагаад “Биеийн тамирын багш”-тай суучихав…

Р.Анхням: Намайг анх хайрт нөхөр Баярсайхантай суух гэж байхад олон хүн яагаад гэнэт Биеийн тамирын багштай суучихав аа гээд гайхаж байж билээ. Их мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм. Би мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ.

Миний нөхөр зүгээр ч нэг “Биеийн тамирын багш” бишээ. Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд “Уурхайчин” спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон шилднг тамирчид гаргасан хүн. Өөрөө ер нь даруухан хүн болохоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ.

Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжилийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна. Охид бүсгүйчүүд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button