БусадМэдээ

Айлын том хүүхдүүдийг хайрлаж яваарай. Тэд зовлон үзсэн байдаг юм…

Айлын том хүүхдүүд хариуцлагатай, ачаалал даах чадвартай, юмны наад цаадхыг ялгадаг мундгууд байдаг. Харин айлын ганц хүүхдүүд аминчхан, бусдаас үргэлж анхаарал халамж шаарддаг гэх зэрэг яриаг та бишгүй л сонсож байсан байх даа.

Энэ тухай ойлголт 1920-иод оны сүүлч үеэс эхтэй. АНУ-ын сэтгэл судлаач Алфред Адлер эцэг, эхээс төрсөн дараалал тухайн хүний зан төлөвт хэрхэн нөлөөлдөг тухай судалж, ямар нэг байдлаар хамааралтай болохыг тодорхойлсон байдаг ажээ.

Адлерын тодорхойлсноор айлын том хүүхдүүд хуучинсаг үзэлтэй байх нь элбэг. Мөн тэд эрх мэдэл тулгуурласан, удирдагч болоход эртнээс бэлтгэгдсэн байдаг. Учир нь үргэлж дүү нарынхаа өмнөөс хариуцлага хүлээж, тэднийг харж хандах үүрэг хүлээдэг учир бусдад анхаарал халамж тавихдаа гаргууд сайн гэнэ. Тиймээс айлын том хүүхдүүд хатуужилтай сэтгэлийн тэнхээтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button