БусадМэдээ

Хүү минь, яаж ч уур чинь хүрсэн эмэгтэй хүний зүрхийг зүсэж, элгийг эмтлэх үгс бүү хэлээрэй…

Хүү минь, яаж ч уур чинь хүрсэн, юу ч болж байсан эмэгтэй хүний зүрхийг зүсэж, элгийг эмтлэж, сэтгэлийг өвтгөх үгсийг бүү хэлээрэй! Хайрлаж байгаа эмэгтэйдээ үнэн хийгээд үнэнч байгаарай! Худал хуурмаг байгаа газар хайрыг чихээд ч ордоггүй, үнэн сэтгэл байгаа газраас хайрыг чирээд ч холддоггүй юм шүү.

Эмэгтэй хүн яг дүрдэг цай шиг. Халуун усанд хийх хүртэл түүнийг ямар хүчтэй болохыг таньж мэдэж чадахгүй. Эмэгтэй хүн бол бурхнаас хорвоо ертөнцөд илгээсэн хамгийн дур булаам зүйл. Эмэгтэй хүн хайрлагдсан үедээ жинхэнэ үнэ цэнээ мэдэрдэг. Эмэгтэй хүн хэзээ ч эрчүүд шиг амжилт гаргаж чадахгүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр гэж байхгүй. Үүнийг сайн ойлгож амьдрах хэрэгтэй.

Хэрвээ эрчүүд эмэгтэй хүнийг ялчихлаа гэж бодож байгаа бол зүгээр л тэнэг байна. Тэр чамайг хоёр нүүдлийн өмнө яаж ялж байсныг сана. Ухаантай хүн бүрийн ард агуу эмэгтэй зогсож байдаг. Хүнийг таньж чаддаг, худал ярьж байгааг шууд мэддэг тул түүнийг хуурах бараг боломжгүй. Тиймээс эмэгтэйчүүд бол хүчирхэг хүмүүс байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button