БусадМэдээ

Т.Дэлгэрмөрөн: Ухаалаг Зөөсийгөө ирээдүйд сайн хүн, сайн эхнэр, сайн ээж болгоно…

Охиныхоо л мөрөөдлийг биелүүлж охиноо ухаантай сайн ээж, сайн эхнэр, бусдад үргэлж сайн сайхныг түгээдэг мундаг хүн болгож, тэнгэрт байгаа ээжийх нь мөрөөдлийг биелүүлэхийн тулд хичээж амьдрах болно. Охиныхоо хүссэн гоё сайхан зүйл болгоныг биелүүлж охиныхоо баатар нь байх болно.

Өхөөрдөм хөөрхөн Зөөсийтэйгөө өөгүй сайхан амьдарч, дуртай зүйлээ сонирхон нум сумаа харваж, зөв амьдралыг эрхэм болгосон Дээгийдээ санаа бүү зовоорой ард түмэн минь. Үргэлж миний төлөө байдаг та бүхнийхээ итгэлийг цаашдаа алдахгүй байх болно. Та бүхний надад хандаж хэлдэг үг бүр урам зориг оруулдаг.

Хэсэг хугацаанд хэл амтай цахим хаягаа ашиглахгүй амар тайвнаар сэтгэж эргээд гоё аялгуу, хөгжим дуутай шинэ сонин сайхантай уулзахыг хүсэж байгаа болохоор дуунд дуртай түмэндээ хайртай шүү гэдгээ дахин дахин хэлье.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button