Өгүүллэг

Хүн доторхи хүн

Таны дотор хүн байна гэвэл итгэх үү? Хааяа хичээлээ хийх гээд номоо уншаад л байдаг эцэст нь ойлгосон зүйлгүй би юу уншчихваа гэж боддог. Харин тэр үед миний тархи яачихсан юм бэ? Уншаад байхад юу ч ойлгодоггүй. Эсвэл энэ шинжлэх ухааны нэр томъѐо, тодорхойлолт болохоор ойлгомжгүй байгаа юм байна гээд бусдаас асуухад ойлгочихсон л байдаг.

Ингээд та өөрийгөө чамлаж өөртөө гомдож яагаад би ойлгодоггүй юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж стресст ордог. Энэ юуных вэ? Тэгвэл бүхнийг удирдагч бидний доторхи хүн маань энэ хичээлийг уншихыг хүсээгүй гэсэн үг. Яагаад гэвэл доторхи хүн өөр юм бодож байсан болоод тэр. Заримдаа бид юм бодож суухдаа бусдын хэлж буйг анзаардаггүйтэй адил шүү дээ. Тэгээд л бид дүнгийн төлөө бусдаас хичээлээ хуулаад өнгөрдөг ч сэтгэл тавгүй нэг л юманд санаа зовоод байх шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ.

Энэ юу хэлээд байна вэ гэвэл доторхи хүн маань биднийг үнэлэхгүй байгаагийн тод илрэл. Хааяа бид 7 хоногийг маш их ачаалалтай өнгөрүүлж энгийн үед 30 хуудас унших гэж зовдог бол одоо бүр нэг номын хэмжээний зүйл судлах болох нь гэсэн төвөгшөөсөн бодол цухас бодогддог ч хийх гэсэн зүйлээ амжуулж чаддаг. Уг нь
ийм бүтээлч чадвар бидэнд байдаг.

Харин энэ чанар зарим үед яагаад алга болчихдог вэ? Хэрвээ бүтээлч сэтгэхүйгүй бол ямар үр дагавар ирэх бол гэж бодож байсан уу? Энэ асуулт танд нэгийг бодуулж хоѐрыг мэдрүүлэх байх. Хүмүүс өөрийнхөөрөө байх шиг сайхан юм байхгүй гэж ярьцгаадаг. Өөрийнхөөрөө байх. Хэн нэгэн хүнд хайртай болж түүнийхээ төлөө өөрийгөө өөрчлөх нь өөрийнхөөрөө байна гэсэн үг үү? Аль эсвэл доторхи хүндээ итгэж захирагдаж байвал өөрийнхөөрөө байна гэсэн үг үү? Энэ бүхний эцэст та, би ямар хүн бэ гэдгээ нэвтэрхий мэдэж дүгнэж чаддаг бил үү.

Чаддаг бол доторхи хүнтэйгээ нэгдэн нэгэн махбодь оюун ухааны төгс нийлэмж болохоо мэдэрнэ. Хүмүүс доторхи хүнтэйгээ бүрэн ойлголцдоггүйн улмаас зөрчилд хүрдэг. Энэ зөрчлөөс гарахын тулд өдрийнхөө хэсэгхэн хормыг өөртөө зориулж дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ ярилцаж чадахгүй байгаа бол бясалгал хийх нь ярих чин хүслийг тань нээж өгнө. Дотоод зөрчил нь зүүд зөн совинтой холбоотой байдаг. Тийм учраас сэтгэл санаа хоѐрдож хүсэл, ухаан хоѐр зөрчилдөж байдаг.

Энэ нь таны итгэл үнэмшлийг мохоож стресст хүргэдэг. Ийм дотоод зөрчилгүй байвал та өөрийгөө хөгжүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэхдээ өөрт байгаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хүсэж байгаагаа мэдэрч дотор хүнтэйгээ хамтран нэгэн сэтгэлээр өчүүхэн бага ч гэсэн идэвхи гаргавал агуу их амжилт таны өмнө байна. Амжилтаа мэдрэхийн хэрээр та санаа бодол, авъяас чадвараа зорилгодоо ашигласнаар амьдрахын утга учрыг ухан ойлгож гэгээрэхүйд хүрэх мөрөөдөл тань биелэх болно. Та ч гэсэн тодорхой зорилготой байгаа биз.

Тэгвэл яг одооноос өөрийн нөөц бололцоогоо ашиглан зорилгодоо хүрэх зорилт тавиад үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлээд үз. Ингэвэл таны чадварлаг эмч, эрдэмтэн болох гэсэн цаашдын зорилго ойрхон байгааг санаарай. Хичээлээ хийж эхлэхдээ өөрийн доторхи хүнээ хичээл хийхэд бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ойлгохгүй нэг цаг уншсанаас ойлгоод таван минут уншсан нь илүү үр дүнтэй. Ийм учраас доторхи хүнийхээ тэхэхсэн ингэхсэн гэсэн хүслийг түр сатааруулж би яг одоо үүнийг л хийх ѐстой гэж түүнтэй тохиролцон тэр зүйлдээ төвлөрөх хэрэгтэй.

Ингэж оюун санаагаа “хэсэн тэнүүчлэх”-ээс хамгаалж чадвал ямар нэгэн бодох зүйлгүй хичээлээ хийх нөөц бололцоо ямар ч орчинд хангагдана. Хэрвээ тэр хичээлийг хийх дургүй байгаа бол яавал энэ хичээлд би сонирхолтой болох вэ гэдэгт аргумент дэвшүүлж чаддаг байх ѐстой. Хүмүүс өөрийгөө сайхан амьдрахын тулд би сурч байна гэж боддог. Харин та сурахын тулд би зовж амьдардаг гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө өөрчилж чадвал мөрөөдөл аз жаргалдаа хүрэхэд тань хамгийн дөт зам байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button