Өгүүллэг

Далавчтай бол нисэхсэн 6~р хэсэг

Энхболдийг Одод ямар их хайртай болохыг Зол харсан ч арай ч ийм хурдан аав ээжтэйгээ танилцуулна хэмээн төсөөлөөгүй. Аав ээжтэй нь уулзаад өнөөдөр жоохон оноо цуглуулья гэж бодсон биш харин ч эсрэгээрээ өөрт нь дургүй байгааг харсан Зол ёстой л замын турш уйлан, гуниглахаасаа илүүтэйгээр Одыг бодохоор л уур нь хүрч байж сууж чадахгүй байлаа.

Охиныхоо их хэцүү байгааг анзаарсан Баатар гэртээ ирчихээд Золыг өрөөндөө дуудаад ороод ир хэмээв. Ийм хэцүү үед аав ч бас юу чивдээ хэмээн Зол амандаа үглэн орлоо.

  • -Үгүй ээ, чи аав нь байхгүй бол ёстой яанадаа хэмээн Баатар зэвүүн инээмсэглэх нь тэр.
  • -Юу гэсэн үг юм хэмээн Зол гайхан асуутал.
  • -Энхболдтой хамт байсан тэр охиныг аав танина.. Бас яаж салгахаа ч маш сайн мэдэж байна. Чи харин аавыгаа хий гэснийг хийгээрэй хэмээх нь тэр…
  • Зол бүр ч гайхаад
  • -Айн та яаж таньдаг гэж?
  • -Охин минь дээ за алив суу… Наад охины чинь аав…. хэмээн яриагаа эхэллээ.

Аавынхаа өрөөнөөс Зол хоёр хөлөн дээрээ тогтон ядан гарна. Ааваасаа саяны яриаг сонсчихоод чихэндээ тэр итгэсэнгүй. Хэдий өөрийгөө буруу зүйл хийх гэж байгааг мэдсэн ч түүний амьдралдаа хамгийн их хайрласан, хайрладаг хүн нь Энхболд.. Тийм ч учраас түүний төлөө юу ч хийж чадах учраас ” Энхболдоо чи минийх болоод хоёулаа хамтдаа сайхан амьдарнаа” Зол дотроо шивнэлээ..

Тэр өдрөөс хойш 10 гаруй хоног өнгөрлөө. Юм болгон л урьдын хэвэндээ байсаар. Одыг сургуульдаа явж эхэлснээс хойш түүний араас нэг биш нилээн олон хөвгүүд дугаарыг нь асууж араас нь гүйсэн. Од харин хэнд нь ч нүүр өгөөгүй бөгөөд ихэнх нь ганц хоёр хоног тасралтгүй мэссэж бичиж байгаад шантран болино. Харин бараг л сургуулийн эхний өдрөөс хойш одоог хүртэл тасралтгүй нэг банди гүйж байгаа нь Төгөлдөр. Бас л Одтой адилхан 1-р курсийн оюутан. Царайлаг нуруулаг хичээлдээ сайн гээд ёстой л нэг бүх зүйл нь бүрдсэн хүү. Од өөрийгөө найз залуутай гэж зөндөө хэлсэн ч огт шантраагүй.

Төгөлдөр Одыг анхны харцаар хараад дурласан гэж хэлж болно. Өмнө нь өөрийнхөн араас л охидууд гүйдэг байснаас биш ерөөсөө өөрөө гүйж үзээгүй. Од түүний хамгийн анхны дурлал нь гэж хэлж болно. Тийм ч учраас угийн шартай хүү бууж өгөхийг хүсээгүй. Хэдий найз залуу нь сургуулийн гадаа хэд хэдэн үе ирж авахыг харсан ч өөрт нь жоохон ч гэсэн боломж байгаа хэмээн бодож байгаа билээ.

Сургуулийн завсарлагааны хонх дуугарахтай зэрэгцэн Зол ангиасаа яаравчлан гаран гүйнэ. Өнгөрсөн 10 хоног Энхболд Од хоёрыг салгах төлөвлөгөөгөө бодон бодон хайсан. Аав нь түүнд салгах аргийг нь зааж өгсөн тул одоо Золод салгах нь л үлдсэн. Харин түүнд нэг мэргэн санаа төрсөн бөгөөд тэр нь Одын ангийн ихэнх хүүхдүүдийг Зол таньдаг. Сургуульдаа ч тэр нилээд алдартай.

Тийм учраас Одтой нийлдэг хэдэн охидуудыг дуудаад мэдээлэл цуглуулсан чинь нэг нь “Од ер нь их тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг, өдөр болсон бүх явдлаа бүгдэнг нь бичдэг юм шиг байна лээ” хэмээсэн билээ. Тэгэхээр нь Зол тэр хэлсэн охинтой нь тусгайлан уулзаад дэвтрийг нь нууцаар аваад ир, чамд хариуд нь гомдоохгүй мөнгө өгнө, харин амаа хамхиж яваарай хэмээв. Нөгөө охин нь ч эхлээд дургүйцэж байснаа мөнгө гэхээр нь нүдэн сэргэн ирээд зөвшөөрсөн билээ. Харин сая нөгөө охиноос нь мэссэж ирээд дэвтрийг нь нууцаар авчихсан сургуулийн гадаа уулзаад ирээд ав гэсэн бөгөөд тийм ч учраас Зол ингэж яаруу гүйж яваа билээ.

Дэвтрийг нь авчихаад нөгөө охиндоо ч мөнгийн өгөөд хичээлээсээ чөлөө аван гэр лүү гээ Зол яаран явна. Энэ дэвтэрт надад хэрэг болох зүйл байх л ёстой хэмээн бодон явна. Дэвтрийг нь аживаас а4 ийн хэмжээтэй, жигтэйхэн нямбайлан чимэглэсэн байлаа. Гэртээ орж ирчихээд дэвтрийг нээтэл бараг л 70 хуудастай дэвтрийн 50 хуудас дээр нь дүүрэн юм биччихсэн байлаа. Эхний 30 хуудас дээр бараг л түүнд хэрэгтэй юм огт байсангүй.. Зүгээр л тухайн өдрийнхөө болсон процессийг хүүрнэн бичсэн байсан. Бүр шантраад бараг хэрэгцээгүй дэвтэр байна даа гэж бодож байсан чинь нэг хуудсан дээр нь аавынхаа гунигт явдал, мөн Энхболдод дурлаж буйгаа, жүжигчин болохоо больж байгаа гээд бүгдийг нь бичсэн байх нь тэр.

Ингээд болох нь тэр дээ, хоёр биендээ баяртай гэж хэлэхээ бэлдээрэй хэмээн Зол чимээгүй хэлээд инээмсэглэн суулаа. Энхболдийн аав ээжид ч Од зөндөө их таалагдсан бөгөөд дахиад нэг ч уулзаад амжсан. Яг одоо Одын хувьд бүх зүйл л үнэхээр жаргалтай байлаа… Энхболд өнөөдөр их ажилтай болохоор Одыг ирж авч чадахгүй учир Од гэр лүүгээ харих гээд яг сургуулийнхаа үүднээс гарах гэтэл араас нь нэг хүн дуудав. Хэн юм бол доо хэмээн гайхаад хартал Зол байх нь тэр.

  • -Сайн уу, Одоо? хэмээн Зол нүүрэндээ инээмсэглэл тодруулан хэллээ.
  • -Сайн, сайн уу?
  • -Чи өнөөдөр эрт таржээ. Би чамаас уучлалт гуймаар байна лдаа. Чи завтай юу? Гадаа хүйтэн байна. Хоёулаа энэ хавьд ойрхон байдаг кофе шоп д сууя хэмээх нь тэр.
  • Од ч гайхаад
  • -Айн?? Юунд уучлалт гуйх гэж? хэмээхэд
  • -Би орж байгаад тайлбарлая аа. Харин хоёулаа явах уу гэхэд Од хэсэг эргэлзсэн ч яагаад юунаас болоод уучлалт гуйх гээд байгаан сонирхолтой санагдаж хамтдаа кофе шоп рүү зүглэлээ.

Кофе шопондоо орж ирчихээд хоёулаа захиалгаа өгчихөөд чимээгүй сууж байтал Зол түрүүлэн ам нээн

  • -Би чамд харин нэг ноцтой зүйл хэлэх гээд… Гэхдээ анх мэдчихээд хэлэх үү? яах уу? гэж зөндөө бодсоны эцэст хэлэхээр шийдлээ хэмээн их л чухал царай гарган хэлэв.
  • Одын ч сэтгэл гэнэт л түгшээд ирж Золыг анхааралтай сонсов.
  • -Тэгэхээр юун түрүүнд… Би танай аавд юу тохиолдсоныг мэднэ…. буруу шүүгчийн дүгнэлтээс болж аавын чинь үхэлийн гэмт хэрэгтнийг хүртэл барьж чадаагүй биздээ хэмээх нь тэр..
  • Од бүр гацаж орхив… Ээжээсээ сонссоныхоо дараа үүнийг тэр зөвхөн Энхболдод л хэлсэн. Арай ч Энхболд хэлсэн байх учиргүй дээ хэмээн бодоод
  • -Айн?? Тэрийг танд хэн хэлсэн юм?
  • -Тэр одоо чухал гэж үү? Чи хэнд хэлсэн тэр хүн чинь л надад хэлсэн хэмээв.
  • Мөн Зол үргэлжлүүлэн
  • -Би саяхан аавынхаа өрөөнөөс бичгийн цаас хайж байгаад нэг аймар бичиг баримт олсон. Тэр нь аавын чинь хавтаст хэрэг байсан…. Тэгээд би уншаад хартал хариуцсан шүүгч нь Энхболдийн аав Хуягаа ах байсан хэмээн цүнхнээсээ аавынхан зурагтай баахан цаас гаргаж ирээд Одод өгөв.
  • Од ч цаасыг нь дэлгээд эргүүлэн хартал яг л мөн байлаа. Түүний хоёр нүдэнд гунигийн нулимс цийлэгнэн ирэх нь тэр.
  • -Яагаад манай аавын өрөөнд байсан бэ гэхээр манай аав ч бас шүүгч хүн… гэхдээ манай аав энэ хэрэгт ямар ч хамааралгүй шүү…. чи наад цаасаа сайн уншихын бол гэмт хэрэгтэн бүх зүйл илэрхий байсан ч шүүгч гадны нөлөөгүй гэж гаргасан хэмээсэн байна лээ. Аав харин энэ хэргийг дахиж шалгах гээд л өрөөндөө байлгаад байсан юм шиг байгаан….. Би Энхболд та хоёрыг хоорондоо аз жаргалтай байсныг харсан ч чамайг бодохоор зүрх шимшрээд байдаг юм… Чи чинь нэг ёсондоо өстнийхөө хүүтэй үерхэж байна гэсэн үг шүүдээ.. Чамайг бодсондоо л би хэлсэн шүү.. хэмээв.
  • Од үнэхээр юу хэлэхээ мэдсэнгүй. Дэмий л уйлан сууна.
  • -Гэхдээ мэдээж Энхболд энэ талаар юу ч мэдэхгүй…. Чи Энхболдийг ямар цайлган нэгэн гэдгийг мэднэ биздээ? Миний бодлоор чи хэлээд хэрэггүй байх….
  • заза хэлэх хэлэхгүй нь чиний дур.. би ч ингээд явья даа хэмээн Зол ширээнээс босон гаран одлоо…

Одод яг л тэнгэр дээрээс нь нураад ирсэн юм шиг мэдрэмж төрж байв. Юу хийхээ мэдэхгүй… яахаа мэдэхгүй дэмийл уйлан сууна. Яаж явсан юм бүү мэд Од нэг л мэдэхэд гэртээ ирээд өрөөн дотроо орон уйлан сууна. Энхболдоос 5,6 дуудлага ирсэн мэссэж ирсэн байв. Мэссэжийг нь нээгээд харвал гэртээ очсон уу санаа зовоод байна гэх мэссэжүүд…. Хоолоо ч идэхгүй өрөөнөөсөө ч охиныгоо цухуйхгүй байгааг нь ажсан Долгор нээх ч юм бодолгүй хичээл дээр нь л асуудал гарсан юм байлгүүдээ хэмээн нээх тоосонгүй… Орой 21.00 цагийн үед Энхболдоос “Хайр нь гадаа нь ирчихлээ.. Чи зүгээр үү? Гараад ирэх боломж байна уу? хэмээн мэссэж ирэх нь тэр. Од ухас хийн босоод цонхоороо харвал Энхболд нээрээ л ирчихэж… Гарахгүй байя гэж бодоод утсаа унтраах гэтэл гэнэт л шийдсэн байдалтай босоод гадаа гарахаар Од зүглэлээ.

Өдрөөс хойш Одыг огт утсандаа хариу өгөхгүй байгаад нь Энхболд ихэд л зовж байгаад тэсэхээ алдаад гэрийнхэн гадаа ирсэн нь энэ билээ. Од орцноосоо гүйн гарж ирээд машинд нь орж ирэн суув.

  • -Өө, хайраа унтаж байсан уу?
  • -Үгүй ээ.
  • Одыг нэг л хүйтэн хөндий байгааг нь ч анзаарсан Энхболд
  • -яасан бэ хайраа? Ямар нэгэн юм болсон юм уу?
  • -Үгүй ээ гэхдээ надад чамд хэлэх зүйл байна.
  • -За, юу юм хайраа?
  • -Хоёулаа салья хэмээн шууд Од хэлж орхих нь тэр.
  • Энхболд ч гайхаад буруу эсвэл зөв сонссондоо эргэлзээд
  • -Айн хайраа? Чи тоглоод байгаа юм уу?
  • -Намайг одоо хайраа гэж дуудахаа боль.. Би огт тоглоогүй хэмээн Од ширүүхэн гэгч нь хэллээ.
  • -Гүй ээ, гэнэт яагаад? Ямар шалтгаанаас?
  • -Би зүгээр л салмаар байна. Би анх өөрт чинь өөрийгөө сайн гэж бодож байсан ч үгүй байсан байна. Чи ажил ажил гээд л алга болчдог.. би зүгээр л салмаар байна ойлгохгүй байна уу? Би өөр хүнд сэтгэлтэй болсон хэмээх нь тэр.
  • Энхболд ч шоконд ороод
  • -Чи үнэнгээсээ яриад байгаа юм уу?
  • -Тийм ээ.
  • -Би чиний төлөө ажлаасаа гараад чамтай өдөржин хамт байсан ч чадна… надад дахиад нэг боломж өгөөч тэгэх үү хэмээн Энхболд бараг л уйлах шахуу хэлэх нь тэр.
  • Одын нүдэнд ч нулимс цийлэгнээд
  • -Үгүй ээ чи ойлгохгүй байгаа юм уу? Би өөр хүнд сайн гээд байхад чинь хэмээн машинаас нь буух гэтэл Энхболд Одын гараас атгаад
  • -Чи миний нүд рүү харж байгаад надад хайргүй гээд хэл хэмээх нь тэр.

Од ч нулимсаа барьж дийлэлгүй өөрийгөө хүчлэн байж Энхболдийн нүд лүү эгцлэн хараад “Би чамд хайргүй” хэмээгээд гараа татан машинаас буун гэр лүүгээ гүйн орлоо. Энхболд юу болоод байгааг ойлгосонгүй….. Зүгээр л дотроо яагаад гэдэг үгийг хэдэн мянган удаа давтан уйлан сууна…

Од ч өрөөндөө орж ирээд усан далай шиг болтлоо уйлан “Би чамдаа дэндүү хайртай болохоор л ийм сонголт хийсэн юм шүү. Юу ч сонсоогүй юм шиг чамтайгаа байя гэж бодсон ч би аав ээж хоёртоо тийм юм хийж чадахгүй нь ээ, ингэсэн нь чи бид хоёрт хоёуланд дээр” хэмээн шалан дээрээ шигдэн уйлна.. Хоёр талд хоёр зүрх бие биенийгээ хэмээн уйлж байна гэлтэй гунигийн бороо асгаран орлоо…

Та бүхнийхээ урамын үг бүх зүйлд маш их баярлан талархаж байгаа шүү… Та бүхэн маань миний хичээл зүтгэлийг минь үнэлэн 5029379443( Тунгалагтамир гэсэн нэртэй) гэсэн данс руу сэтгэлийн мялаалгаа хийвэл их баярлана шүү…. Тэгвэл датагаа хангалттай аваад өдөрт аль болох 2 хэсгийг оруулахыг хичээх болноо.. Та бүхэн маань зөвөөр ойлгоорой гэж хүсэж байгаа шүү… Мөн зохиол маш сонирхолтой та бүхнийг уйдаахгүй үргэлжлэх болноо.. Баярлалаа Ganchimeg Zulaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button