Өгүүллэг

Сүүний цаг өгүүллэг

Хотын хамгийн үзэмжтэй сайхан барилгуудын хооронд орших нэгэн цэцэрлэгт нэг доголон муур амьдардаг байв. Төв гудамжны замбараагүй замын хөдөлгөөнд нэг хөлөө дайруулснаас хойш энд амьдрах болжээ.

Тэр хавийн хүмүүсийн хоолны үлдэгдэл энэ тэрээр хооллосоор бие нь овоо тэнхэрч удсан ч үгүй хэдэн хөөрхөн зулзага гаргажээ. Тэр муур зулзагануудаа ихэд энхрийлэн тэдний төлөө бүхнээ зориулдаг байлаа. Жижигхэн муужгайнууд ч хоорондоо эвтэй сүүгээ ээлж дараалан хөхөж өдөржин ноололдон наадна. Ингээд нилээд хугацаа өнгөрөхөд зулзаганууд ч өсөж том болцгоожээ.

Гэтэл нэгэн өдөр эх муур нэг зулзагатайгаа зэрэг зулзагалан эмээ болов. Эмээ болсон муур ач нараа хичнээн хайрладаг ч сүүнээсээ ерөөсөө өгдөггүй байлаа. Яг л сүүгээ өөр өөрийн ээжээс хөхөх ѐстой гэсэн шиг. Гэтэл нэгэн өдөр тэр хавийн хүмүүс, эмээ муур ач нартаа сүүгээ өгч байхыг харлаа. Харин энэ үед ихэд өлссөн жижигхэн муужгайнууд өмнөхөн нь осолд орж нас 6арсан ээжийнхээ тухай юу ч мэдэхгүй байлаа.

Нэг аяга сүү /сургамжит өгүүллэг 2/

Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдрүүдийн нэг ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа баран айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү өгжээ.

Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хүн хийсэн сайн үйлийнхээ төлөө төлбар авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэлээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд гэрийн зүг явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ.

Цаг хугацаа урсан өнгөрчээ.

Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгийн эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.

Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага насанд өнгөрсөн танил тосгон … ,мартаагүй нэр …
Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчиндөө шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ. Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийн бүсгүйн амь нас аврагджээ.

Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалтал Та бүү санаа зов. Та эмчилгээний төлбөрөө олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button