Өгүүллэг

Далавчтай бол нисэхсэн 8~р хэсэг

Нэг сургууль болохоор ч тэр үү Золыг Канад руу явсан гэх мэдээг Од тэр даруй олж мэдэв. Яагаад ч юм зөн совингоороо Энхболдийг ч хамт явсан байх хэмээн мэдрэмж төрж байгаа нь хачин. Арай ч үгүй байхаа хэмээн өөрийгөө тайтгаруулаад яагаад ч юм түүнийг ганцхан удаа харамаар санагдаж гэрийнхэн хажуугаар эргэлдэж байхдаа санамсаргүйгээр Сарнай тай таарсан. Сарнайд ч Од анхнаасаа таалагдсан бөгөөд салсан гэдгийн сонсоод их л шаналсан. Харин өнөөдөр ингээд таараад гэр лүүгээ дагуулж ярилцахаар оров. Нээх их ч юм ярихгүй Энхболдийг Канад руу явсан гэдгийг хэлэв. Арай ч үгүй байхаа гэж бодсон ч үнэн байх нь тэр…. Нүдэнд нь нулимс цийлэгнэж тэсгэл алдан Сарнайгийн хажууд Од усан далай болтлоо уйлан гарлаа. Сарнай ч хэсэг тайвшруулаад ийм хайртай байж яагаад салдаг байнаа хэмээн бодон тайтгаруулан сууна.

Од ч Энхболдийн гэрээс гараад хөл дээрээ тогтон ядан гэрийн зүг алхана. Угаасаа салсан гэж бодож байсан ч одоо түүнийгээ яг л бүр мөсөн алдчихсан юм шиг санагдаж байлаа. Энхболд гүй л бол амьдрал ямар ч утгагүй санагдаж нэг ёсондоо үхчихмээр ч юм шиг мэдрэмж төрж байлаа.

Энхболд Канадад ирээд 7 гаруй хоногийн л хугацаа өнгөрсөн. Тэрэнд яг л 70 жил болсон юм шиг санагдаж шөнө болгон Одыг зүүдлэн хонодог. Бүх зүйлээ хаяаад буцаад Од дээр очмоор зөндөө санагдсан ч Төгөлдөртэй хамт байсан Одын дүр зураг толгойд нь орж ирэн хайр нь түрхэн зуурын үзэн ядалт болж хувирна. Энхболд Зол хоёр тусдаа өөр газар амьдарна гэж явахдаа ярьж байсан ч ирсэн чинь гэнэт л Золын байранд асуудал гарсан гээд Энхболдтой үлдчихсэн. Анхнаасаа хамт амьдрах төлөвлөөгөөтэй байсан билээ.. Энхболд анхаарлаа өөр зүйлд хандуулья гээд Золод хайртай болох гэж их хичээсэн ч яагаад ч чадахгүй байлаа.

Нэг л мэдэхэд 4 жилийн хугацаа өнгөрчээ…… Од ч сургуулиа төгсөн жижигхэн хуулийн ферм д Төгөлдөртэй хамт ажиллаж байгаа. Шударга шулуун зантай гэдгээрээ Од хамт олон дундаа их алдартай. Энхболд гэсэн дурсамж нь толгойн дотор нь бага багаар арилж л байлаа. Мэдээж эхний үеээ бодвол сэтгэлийн шарх нь одоо эдгэж байгаа. Түүнд өнгөрсөн хугацаанд бүхийл үед нь хажууд нь байж тусалсан хүн нь мэдээж Төгөлдөр. 4 жил шахуу араас нь гүйн байж хоёр сарын өмнө л Одтой албан ёсоор үерхэж эхэлсэн. Од ч Төгөлдөрт бага бага дассаар.

Канад даа хамгийн лаг гэгдэх сургуулийг Энхболд магистр зэргээр төгслөө. Зол харин энгийн их сургуулийг өмгөөлөгч мэргэжлээр төгслөө. Мэдээж 4 жил хамт амьдарсан юм чинь бие биендээ дасалгүйл яахав. Гэхдээ л Энхболдийн зүрх сэтгэлд Од хэвээр… Түүнийг юу хийж байгаа бол, сургуулиа амжилттай төгссөн болов уу гэх есөн шидийн бодол Энхболдийн толгойд эргэлдэнэ.

Энхболд хэсэг л шоконд орон зогслоо…. Юу хийхээ ч мэдэхгүй шууд л Золыг очоод тэврэн авлаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Энхболд Золыг тэврэх нь байтугай ганц гоё үгс ч бараг хэлж байгаагүй гэж хэлж болно. Харин өнөөдөр ингээд тэвэрсэнд нь Зол итгэн ядан баярын нулимсийг урсгана…

Хоёр талын эцэг эхдээ жирэмсэн болсон тухайгаа хэлтэл бөөнөөрөө л баяртай хүлээж авцгаалаа. Сургуулиудаа ч төгссөн учраас Монгол доо ирцгээн эхний ээлжинд сүй тавих ёслол хийхээр болцлоогоо… Монгол буцахын өмнөх шөнө Энхболд Зол хоёр орон дээрээ хажуу хажуу тал руугаа харцгаан тус бүрдээ л нэгэн зүйлийг бодно. Мэдээж тэр нь Од. Зол Энхболдийг одоо хүртэл Одыг мартаж чадаагүй гэдгийг нь мэднэ. Тийм ч болохоор тэрээр жирэмсэн болох гэж эм тан гээд зөндөө их хичээсний эцэст болж чадсан билээ…

Өдөр хоног урьдын адил л харвасан сум шиг өнгөрөн сүй тавих ёслол ч бэлтгэлээ хангаж маргааш Зол Энхболд хоёрын сүй тавих ёслол төлөвлөгдлөө.

  • Од Төгөлдөр хоёр цайны цагаараа өдрийн хоолоо идэн сууж байхад Төгөлдөр ам нээгээд
  • -Хайраа, маргааш манай эгчийн сүй тавих ёслол гэнээ. Заавал ирээрэй гэсэн хэмээв.
    Од ч гайхаад
    -Айн, ямар эгч? Чи айлын ганц биздээ?
    -Аан нөгөө… хайран хэлье гээд өдийг хүрчихлээ.. тэгэхээр би ерөнхийдөө бутач хүүхэд.. манай ээж аавыг эхнэртэйг нь мэдэхгүй намайг төрүүлчихсэн… Мэдээж тэр 2 одоо хамт бишлдээ харин эцэг нэгт эгч маань байдаг юм.. тэдэнтэй бараг харьцдаггүй ч сая л эгч гадаадаас ирсэн гэсэн. Би сүйт залууг нь ч харж байгаагүй… зүгээр очмоор санагдаад.. гол нь тэдэнд би одоо сайн явж байгаа, ийм хөөрхөн найз охинтой болсноо харуулмаар байна хэмээн Төгөлдөр хэлэв.
    Од ч үг дуугуй зөвшөөрөн хамт явахаар болцгоолоо..

Ёслолын үйл ажиллагаанд нилээн олон хүмүүс л цугласан харагдана… Одыг нэг буланд нь зогсож байхад Төгөлдөр гараас нь атгаад “Хайраа, эгч тэр өрөөнд байгаа гэнээ, ёслол эхлэхээс нь өмнө чамайг танилцуулчихья хэмээгээд тэр өрөө лүү нь зүглэлээ

Та бүхнийхээ урамын үг бүх зүйлд маш их баярлан талархаж байгаа шүү… Та бүхэн маань миний хичээл зүтгэлийг минь үнэлэн 5029379443( Тунгалагтамир) гэсэн данс руу сэтгэлийн мялаалгаа хийвэл их баярлана шүү…. Та бүхнийгээ зөвөөр ойлгоно гэж найдаж байгаа шүү.
Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button