Өгүүллэг

ТУУЛАЙН ЗҮРХ

Илчит наран жаргаж, манддаг хорвоод хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Дунд сургууль төгссөн Даануу хэмээх данхар толгойтой хөвүүн Халиун сумын залуу малчины сургууль дүүргээд сумынхаа Сүж багийн тоо бүртгэгч болжээ. Нарны цаг эргэж малчин бүсгүйтэй гэрлэж нэлээд хэдэн жил болоод гэнэт тэрбээр нэгэн шинэ намд элсэн хөөрцөглөв.

Учир үл мэдэх Даануу намын үүрийн зуутын дарга болоод тэр жилийнхээ зун Сэрчмаа хүүхнүүд бууж мордсоор хэвлийд нь үрээ юүлж тогтоов. Багийн нөхөд нь Даануугийн явдлыг дэндүү сайн мэдэх ч уг нууцыг эхнэрт нь хэлэлгүй хав дарж нэг л мэдэхэд долоон жил өнгөрч бяцхан хөвүүн туст оров. Зуутын дарга Даануу чиний эцэг гэж саахалтын өвөө хэлэхэд бутач хүүгийн зүрхэнд гал асах шиг болж Даануу даргыг ирээсэй гэж хөтлийн зам ширтэж явдаг болсон билээ. Гэтэл ааваа гэж дуудаж үзээгүй ааваа зүрхний гажuгтай болсныг эхээсээ дуулжээ. Сэрчмаа Нулимсаа залигин байж,

-Зуутын дарга Даануу зүрхний шuгдээс гэдэг хэцүү өBчтэй гэнээ гэхэд хөөрхий бутач хөвүүн «яаж аврах вэ» гэсэн гэнэн бодолд автав. Гэтэл хүсэн хүлээдэг Даануу даамал тэднийд ирээд хоймор эзэгнэн тухалсаар, ижийнх нь орны урдуур гудас дэвсэн хоноглов. Нойр хулжаасан шөнө дундын үеэр

-Миний муу зүрхэнд туулайн зүрх л сайн гэнэ дээ. Бутны бор туулай, хадны цагаан туулай мундсан биш, хэдэн зүрх олж залгиад энэ бондгор хүүг дүүтэй болгоноо гэж аахилан ярих Даануугийн дуу тодхон сонсдов. Ээж нь тод инээж, -Ноднин багийн дарга намайг дургүйцэхэд «хоноцын шээс тээхээс залхахгүй юу, чи! «гэж доромжuлсон. Чиний хүүхэд дахиад л чамайг өвчсөн данхгар юм гарна. Хэл амнаас айж байна гэвэл Даануу «сая хийчихлээ гээд хүр хүр хөхрөв. Хөвүүн ингэж эцэгтээ туслах аргаа олоод олон хоног туулайн эрэлд хатав. Намрын сөл тасраагүй тул хүүс хүүс салхинд хамхуул хийснэ.

Хамхуул бут, бударгана дундуур зай чөлөө олоод жирийх нь бутны бор туулайтай андуурам. Хөвүүн бөгөөс жалга дагасан элсэн хунгарт хэвтэж туулай хийгээд хамхуул алин болохыг анана. Нэг туулайн нүдийг чавхаар сох харваж чарлан эргэлдэх хөөрхий амьтныг өшигчин өнхрүүлж алжээ. Алсан хойноо мохоо хутгаар хэнхдэгийг нь сийчиж долоовор хурууны үений чинээ зүрхийг суга татан авчээ. Тэрээр жигтэйхэн баярлавч туулайн чарлан уйлах мэт зовлонт чарлаан хөвүүний чихэнд ч юмуу, зүрхэнд ч юмуу хоногшин хадсаар үлджээ. Ээж нь туулайн зүрхийг хатаав. Хөвүүнээ хөөрцөглөн магтав. Хөвүүн олон хоног туулайн чихэнд чийртэй чимээг тархиндаа хадгалж билээ.

Даанууг багийн нөхөд нь цаашлуулж «Туулайн зүрх олныг залгивал аймхай болдог гэнэ. Айснаасаа эхнэртээ нууцаа дэлгэв. Чамайг танай rалзуу эхнэр туулай шиг чарлуулах байх шүү.» гэхэд тэрбээр ихэд болгоомжтой «туулайн зүрх тархи мэдрэлд арай нөлөөлөхгүй байлгүй дээ» хэмээн дүйвүүлэх авч эхнэрийнхээ занг мэдэх тул гирэвшинэ. Нэг найз нь Даанууг «чи ер нь зүрхээ туулайн зүрхээр солиулмаар юм. Эсвэл баруун талдаа туулайн зүрх суулгуулчuх» хэмээн даапаалж бөөн инээд болжээ.

Даануу багийн айл хотоор зуутдаа гишүүн элсүүлэх гэж давхихдаа таарсан болгонд туулайн зүрх захиж, зүүн цээжээ дарж «зүдэж байнаа» хэмээн санаа алдана. Гэвч Даанууд зориулж туулай агнасан хүн гарсангүй. Харин Сэрчмаагийн хүү адтай болохоороо туулайн жим дээр хавх тавьж, дэгдэж явсан туулай урд хоёр хөлөө зэрэг гишгэн тасдуулжээ. Хөлгүй туулай нүгэлт хүнийг хараан хэнгэнэтэл хашгирч орилж байв. Хүүгийн айдас сэрж хөөрхий туулайг зовлонгоос салгалгүй орхин зугатжээ.Хоёр хоногийн мөнөөх туулай шархны халуунаар үхжээ. Туулайн үмхийрсэн ногоон зүрхийг хөвүүн авав. Даанууг ирэхэд хоёр туулайн зүрхээ ижийгээрээ өгүүлэхэд марсайтал инээсэн Даануу түүнийг олзуурхан авч залгиад араас нь аяга ус уухдаа «Үртэй хүн yхдэггүй хорвоо» хэмээн бувтнахдаа их л баярлан инээж байв.

Түүний залгисан хоёр зүрхний нөгөөх ногоон нь ялзарч өтсөн байв. Өтсөн зүрх өтгөнтэй цуг гадагш гарчээ. Угаас хэм алддаг зүрхний титэм судас бөглөрч, тасалдаж дөч хүрсэн эрийг зовоосоор билээ. Өтсөн муу зүрх идсэн нь нөлөөлсөн юм.

Гэтэл багийн айлуудаар ухуулга хийж яваад гэнэт бөөлжиж, гэртээ ч харилгүй гурав хоног халуураад арайхийн босохдоо «надад туулайн зүрх зохихоо болих нь ээ гэж бувтнаад Даануу нөгөө ертөнцийн зүг эргэж буцахгүй талийв. Талийгаач зуутын даамлын хойлогийн ажилд охин голцуу олон хүүхэдтэй бүсгүйчүүд энд тэндээс цуглахад тулгар биетэй Сэрчмаа хүүхэн хүүгээ дагуулан очив. Наранд ээвэр энгэрээс гэр гэрийн зүг буцаж явахад намаржин хайсан туулайнууд энд тэндгүй дэгдэхийг харсан хүү

-Туулайн зүрх эм гэж худлаа юм уу хэмээн зүрхээ даран уйлахад божин бор гарынх нь алган дээр дөнгөж а лсан туулайн зүрх цовхчиж байх шиг санагдана. Шүдээ тас зууж, гараа чанга атгасан хүүгийн нулuмстай нүдэнд амь тэмцэн чарлах туулайны өр өвтгөм дүр харагдах шиг болж байлаа. Жаргал, зовлон ээлжлэх хорвоо ажгуу…

Тал нутгийн харганат шугуйгаар туулай үй олноороо дэгдэж, тэртээх энгэрт Даануугийн булшна шороо борлоно. Харганы шугуй шар цэцгээ гөвж хагдарч байлаа. Сэрчмаа хүүхэн хүүгийнхээ харууслын үгийг сонсоод зуу, зуун жил туулайны орон гэр байсан зөв сондуул, харганы төгөл өнөөдрийн шар наран дор чимээгүй гуниглаж ажээ. Ганц намын ажил хийж байна гэж дэвсээр явсан Даануу гэгч данхар толгойн гүдэсхэн эр идэр насандаа өөд болж бутны олон туулайг буудуулах аюулаас аварсан үлгэр мэт өвтгөсөөр байсныг Сэрчмаа бүсгүй мэдэрсээр… Тэрбээр хүүгээ л өрөвдөн хайрланам. Хожим нь бутач хүү Сэрчмаа овгоо сольж Даануу овогтой болжээ.

Зохиолч: ДАМДИНЫ ЖАМЬЯН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button