"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Амь Амьдрал 1 дүгээр хэсэг

Ганэрдэнэ хүү ээжээсээ асууна энэ зураг нь дээр бгаа хүн хэн бэ гэж Цэцэгээ хэсэг бодол болсоноо -миний хүүгийн аав байхгүй юу -Би аавтай шдээ дахиад өөр аав надад бдаг юм уу -Цэцэгээ хүүгээ өрөвдсөн нүдээр харсанаа миний хүүгийн буурал аав чинь миний хүүгийн өвөө нь байхгүй юу харин энэ хүн бол төрсөн аав чинь миний хүү том болхоороо ойлгоноо.

4 жилийн өмнө Цэцэгээгийн нөхөр хүүгээ төрөөд ганцхан сартай байхад нь авто осолд орсоноор хорвоог орихсон билээ. Тэр харамсалтай мөчөөс эхлэнэ.Цэцэгээ ганц хүүгээ өсгөхөөр зүтгэж яваа юм.Нөхрийн хамаатан садан аав ээж нь Цэцэгээ болон хүүгээс нь нүүр буруулж эцэгийнхээ амиар хүн болсон гээд тэнднээс холбоогоо тасалж эргэж ганц ч ирээгүй өдий хүрсэн юм.

Цэцэгээ дотороо гомдож байсан ч нэг талаараа ааш авир нь олдохгүй хадмуудаасаа хол байх нь амар бсан биз.Цэцэгээ хүү Ган Эрдэнэ ээ аваад хадамын хаяанаас холдож төрсөн гэр орон аав ээжийгээ бараадсан билээ
Дорж өвгөн Хандмаа эмгэн хоёр ганц охин Цэцэгээд аль чадлаараа дэм болж ганц зээгээ харна.ГанЭрдэнэ хүү эрүүл чийрэг өсөн торниж байсан ч нэг л зүйл ээж өвөө эмээг нь зовоож байлаа хүү үе үе байхгүй нэгэнтэй ярьж бүр тоглож байгаа дүр үзүүлдэг байлаа. Ихэндээ Цэцэгээ нээх тодоггүй байсан ч сүүлдээ санаа зовж айдаг болов хүү хаяа цай бариад хэн нэгэн хүнд өгж байгаа дүр үзүүлнэ зарим үед шөнө дунд босоод сууцан ганцаараа ярина.Дорж өвгөн алсаас ажаал сууна зээгээ харсанаа тэнгэр өөд хараад дараа нь хэзээ ч цоожийн тайлдаггүй авдарлуугаа харна.

Хандмаа эмгэн охин зээ хоёроо дагуулна үзэж хардаг засал дом хийдэг мэргэн Намсрай гэх өвгөн дээр зээ хүүгээ үзүүлхээр зорино очлоо.Намсрай өвгөн хүүг харж байсанаа их буян хураах хүү бна харин юу хараад бдаг юм болдоо гээд шагай хаясанаа хаясан шагайгаа хэсэг харж бгаад за даа гэрт чинь л нэг идтэй шидтэй элдэвтэй юм бна. Тэрнээс л болоод бгаа юм бна.

Юу гэдэгийг тайлж хэлхэд их хэцүү юм ямарч бсан хүүд чинь харагдаад бгаа зүйлийг л өөртөө татаад бдаг нэг их хүчтэй юм бна.Зээ хүүд чинь хорлолтой байж мэдэх юм бна. Харин…гэсэн ээ Хандмаа эмгэн рүү харсанаа та нар чинь арай өвлөгдөж ирсэн бурхан тахилтай холбоотой зүйлийг шүтэхгүй байж хадгалаад бдаг юм биш биз гээд их гайхсан янзтай асуухад.Хандмаа эмгэн надад юу байхав манай өвгөнд эцгээс нь дамжиж ирсэн нэг юм бий ерөөсөө хүнд үзүүлдэггүй юм гэхэд.

Намсрай өвгөн шүтэж дээдлэхгүй хадгалаад яваад байж болохгүй л юм бна даа.Энгээд яваад байвал эргээд та нарт ч муу юм бна гээд үгээ дуусагтал Хандмаа эмгэн Одоо бид яах ёстой вэ өвгөн бид 2 ганц охинтой ганц охиний минь хань ижил нь хэдэн жилийн өмнө өөд болсон охиндоо санаа их зовох юм бас зээгээ хий юмтай яриад байхын харах хэцүү юм.Тэр юмын ерөн яах ёстой юм бол та хэлж өгөөч гэж үнэн сэтгэлээсэй асуухад.

Намсрай өвгөн бодол болж байсанаа Ган Эрдэнэ хүүг өвөр дээрээ суулгаад толгойг нь үнэрлээд хүүд сүү амсуулаад.Миний хүү хэнтэй яриад бдаг юм тэр юм чинь одоо энд бна уу гэхэд хүү толгой дохив.Намсрай өвгөн хүүг ээжд нь өгөх гээд өндийтөл хүү Намсрай өвгөний хүзүүнд бсан эрхийг таслаад газраар нэг асагчив Хандмаа эмгэн Цэцэгээ хоёр хүүшээ яаж бгаан бэ миний хүү гээд ихэд сандартал.

Намсрай өвгөн санаа зоволтгүй ээ гээд газарт унсан эрхээ түүгээд Надтай энэ эрх их олон жил болсон одоо энгээд танай хүүгийнх болж бгаан бна надаас илүү мэргэн хүн болоорой гээд хүүд эрхээ өгөөд. За хө болно гэвэл хэд хоногоос чи өвгөнөө дагуулаад над дээр дахиад нэг ирээрэй бүр болноо гэвэл өвгөнөө эцэгээсэй өвлөж авсан тэр юмаа аваад ир гээрэй тэгээд арга зам нь тодорхой болох байлгүй гээд.Өнөөдөр энгээд болноо.Харин дараа ирэх дээ наад эрхээ шинээр хэлхүүлж аваарай гэв.

Намсрай өвгөнийхөөс гараад явж байхдаа Цэцэгээ ээжээсэй аавд юу бдаг юм бэ гээд их сонирхосон янзаар асуугаад авав Хандмаа охиндоо ээж нь сайн мэдэхгүй чи хариад ааваасаа өөрөөс нь асуу миний мэдхээр чиний өвөө их мундаг нэртэй үзэж хардаг хүн бсан гэнэ лээ их залуудаа хэлсээр баригдаж яваад эргэж ирээгүй гэж дуулсан өөр мэдэх юм ээжд нь алга гэлээ.Хандмаа гэртэй ирээд Намсрай өвгөний хэлсэн болгоныг Дорж өвгөнд хэллээ.

Дорж хариу юу ч хэлсэнгүй авдарлуугаа ширтэн сууна. Бодолд автан тооноороо ширтэх Цэцэгээ хэсэг хугцааны дараа гүн нойронд автлаа. Цэцэгээгийн зүүд Цэцэгээ шөнө дунд хоолойн боогдоно амьсгаан давчидна сэртэл хүү нь босоод суучихсан хэн нэгэнтэй ярьж байв.Цэцэгээ хүүгээ зүүдэлж бна гэж бодоод босох гэтэл хүү нь ганцаараа биш үнхээр хэн нэгэн хүнтэй ярьж байв сар тусахгүй харанхуй хэсэгт нүд гэрэлтэх шиг боллоо Цэцэгээгийн зүрх хүчтэй цохилж аав ээжийгээ дуудах гэтэл байсангүй хүчтэй дугарч чадсангүй.

ГанЭрдэнэтэй ярьж бгаа хүн Цэцэгээ рүү заалсанаа хүүд нэг юм хэлэх шиг болов.Цэцэгээ өндийх гэсэн ч хөдөлж чадсангүй нүднийхээ булангаар хажуу тийш харвал өөр бас нэг сүймэлзсэн хүн дүрстэй юм хажууд нь суугаад Цэцэгээг ширтэж байв цааш гэрийн үүдрүү хартал бас нэг хүн дүрстэй хар зүйл зогсож байв тэд бүгд амандаа нэг юм шивнээд байх шиг Цэцэгээ гэнэт маш хүчтэй мэгшин уйлж эхлэв.

Дорж өвгөн хүн уйлж байгаа чимээнээр сэрээд гэрэл асаатал охин нь унтаагаараа уйлж ГанЭрдэнэ хүү босоод суучихсан зүүдэндээ хэн нэгэнтэй ярьж байв.Дорж охиноо сэрээгээд -миний охин хар дарж зүүдлээ юу Цэцэгээ хариу хэлэлгүй хүүгээ тэврээд бүр хүчтэй уйлж эхлэв. Хандмаа эмгэн ч сэрээд юу болоод байгааг ойлгох гэж дорж руу харлаа. Дорж хандмаад хоёулаа маргааш тэр намсрай өвгөн дээр очий би та нарт хэлээгүй нуусан юм бий маргааш бүх юмны учир тайлагдаж магадгүй гээд тамхиа асаана бодолд автан суулаа.

Нийтлэгч түмний нэг: Choigoo Shamanic Path

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button