Өгүүллэг

Амь Амьдрал (2 дугаар хэсэг)

Өглөө боллоо Хандмаа сэрээд цай чанаад дээжээ өргөж байтал гэрийн урд байх шон дээр суусан том хэрээ юм хэлж байгаа бололтой гуагалж байгаад нисэн одов. Хандмаа Доржийг босоогүйд гайхаад урд шөнө унтаж чадаагүй юм байхдаа хамгийн эрт сэрдэг хүн юмсан гэж бодно сэрээхээр очтол.

Дорж хариу өгсөнгүй хэвтсээр хөнжлийн хуулж татаж үзтэл хөшиж орхисон байж. Хандмаа итгэж чадсангүй тэр маш сандарч зүрх сэтгэл нь хуваагдах шиг болж Цэцгээ дээр очоод миний охин аав чинь гээд өөр юу ч хэлж чадсангүй уйлж эхлэв. Дорж унтсан чигтэй энэ хорвоог орхин явжээ. Цэцгээгийн дотор харанхуйлж аавыгаа тэврэн уйлж эхлэв тэдэнд ямар бсаныг үгээр илэрхийлэх хэцүү.

Эмнэлгийнхэн ирж Доржийг авж явах тэр үедээ гартаа тас атгасан түлхүүрийг нь авж Цэцэг ээд хүлээлгэж өгөв.Тэр түлхүүр ямар учиртай болохыг Цэцгээ шууд л ойлгов тэр түлхүүр бол хэзээ ч нээдэггүй авдарны цоожны түлхүүр юм.

Дорж өвгөнд ойрын гэх хамаатан садан байсангүй эцэг ондоо ганц дүүтэй ч тэрэнтэйгээ тийм ч дотно өсөөгүй тул бага залуугаасаа хойш огт холбоогүй болсон билээ.Доржийн ажил явдал дээр олон хүн цуглараагүй ч дажгүй сайхан болж өнгөрлөө.Ажил явдал дуусаад хэсэг амьсгаа авахтайгаа болсон Цэцгээ авдарны талаар бодож эхэллээ. Авдар дотор юу бгаан бол нээж үзвэл ганц хүүд минь муу юм болвол яах вэ.

Надад амьдрал яасан хатуу хандаж байнаа. Бага байхад минь амьдрал ямар сайхан байлаа.Элбэг хангалуун аз жаргалтай л байсан. Энэ хорвоод хүн хүнээсээ хагацах хамгийн том зовлон шаналал юм байна. Ханийгаа ямар их санаж бнаа.Чи минь миний хажууд байсан бол хэчнээн түшигтэй байх бсан бол өдийд миний хажууд сэтгэлийг минь засаад хүү минь хүртэл элэг бүтэн сэтгэл дүүрэн байх бсан даа.Ээжд минь яасан хэцүү бгаа бол намайг бодож л орчлонгын өдрүүдийг өнгөрөөж байгаа даа Гэж бодсоор гүн нойронд автлаа.

Цэцгээгийн зүүд

Цэцэгээ хайрт хань Түвшингийнхээ гараас хөтлөн аз жаргалтайгаар хамт алхана Түвшин хэзээ ч түүнээс холдоогүй мэт ямар ч уй гашууд автсан үйл явдал болоогүй мэт хамт инээмсэглэнэ алхана.Цэцэгээ гэнэт хүүгээ санаад Ган-Эрдэнэ ээ гээд дуудангаа эргэн тойрноо хартал хэн ч байсангүй.Түвшин уйлж эхэллээ.Тэр маш их гэмшиж бгаан илт харагдаж байв. Түвшин хэлэхдээ.

Би юу ч мэдээгүй шүү аав чинь та нарт хэрэгтэй хүнтэй адилхан юм эдэлж хэрэглэх хэрэгтэй гээд байсан. Бидний хүүд муу юм болж мэдэхээр байна. Гэхдээ хүүгээ аврах боломж чамд байгаа. Би чамд үзүүлий гээд Цэцэгээгийн гарнаас атгаад өөрийн төрсөн гэртээ аваачлаа Түвшин өөрийнхөө ээж аавынхаа өрөөг харуулаад орны хажууд бгаа шүүгээг заагаад эндээс олж аваарай тэгээд буцааж хийгээрэй битгий удаарай удах тусам аюултай шүү гээд замхаран алга болов.

Эргэн тойрон харанхуйлаад эхлэв бүр түнэр харанхуйд ганцаар үлдэв маш хүчтэй айдас түгшүүр мэдрэгдэж гүймээр байв ч хөдөлж чадсангүй.Харанхуйн хаа нэгтэйгээс хүү нь ээжээ хэмээн аврал эрэн дуудах сонсогдсоор Цэцгээ хүүгээ дуудах гэсэн ч дуу ч гарсангүй тэрнийг харанхуйгаас хэн нэгэн шатааж бгаа мэт цоо ширтэж байв.

Шатаах мэт ширтэх нүд холдох тусам хүүгийнх нь ээжээ гэж дуудах хоолой ч холдсоор замхарна алга болж Цэцгээ таагүй зүүднээсээ сэрлээ Цэцгээгийн хацар даган нулимс урссан байв айдас түгшүүр сэрсэн ч гэсэн арилахгүй л байв ямарч байсан хүүгээ хажуудаа унтаж байгааг хараад арай дээрдэж байх шиг.

Юутай ч бсан энэ бүхэнд нэг л учир байна. Аав минь амьд сэрүүндээ би чинь олон хүний толгой түшсэн азгүй хүндээ гэж халгадаг байсан.Нээрээ ч миний өмнө 3 хүүхэд бүтээгүй гэдэг.Аав минь юуны учир тэр авдарт байгаа зүйлээ нуудаг бсан юм бол ааваасаа өвлөж авсан юм бол яагаад ил гаргаж ээж бид 2т үзүүлдэггүй бсан юм болоо.Аавыг минь бага байхад Төрсөн эцэг нь хэлсээр баригдаж яваад иргэж ирээгүй гдг хэзээдээ өвлөж авсан юм бол.Надад яасан олон асуулт үлдээгээд явав даа та минь.Гэхдээ Би ганц хүүгийнхээ төлөө зоригтой хүчирхэг байх ёстой. Маргааш тэр авдарт юу ч байсан нээж үзээд Мэргэн Намсрай гуай дээр очоё нэг юмны учир тайлагдах биз…….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button