Өгүүллэг

ХАГАРСАН БУМБА (Өгүүллэг)

0 сол болж Намжим Сугарын шагналд авсан таван зуугийн болор шилэн бумбыг алдаж хагалсан орой урьд урьдынхаас өөр байдал эдний дунд бий болжээ. Инженерийг ажлаа тараад гэртээ ирж хаалганы цахилгаан хонхны товч дарах тэр мөчийг хүртэл Намжим хичнээн 3овниж 3үрхэнд нь ямар нэгэн хүйтэн амьсrал ороод гарч өгөхгүй байгаа мэт сэтгэл нь өвдөж, хичнээн айж байсан гэх вэ. Эмэгтэй хүний 3 овлонr тэр болгон амсаж үзээгүй энэ гэнэн хүүхэн анх удаа алдсан энэхүү засаршгүй явдлыг дотроо бодон rунurлаж, хоол унд хийхийн завсар дав дув цочин хонх хэзээ дуугахар бол гэхээс яс нь хавтайх шиг болов.

Намжим урьхан харцтай, тогтуун алхаатай, жаал хүүхэд лугаа адил намхан нуруутай тийм хүүхэн билээ. Юмыг олон талаар нь бодох гэж их ч хичээх боловч арван ес, хорин насандаа яваа өөрийнхөө үе тэнгүүдийн адил амьдрал гэгч зөвхөн алаг цэцэг хатгамалсан эрээн хөнжил, эмх цэгцтэй тавьцтай сайхан байшин, нийтийн гуулин хөгжимтэй бүжиг гэж л ойлгосон хүүхэнсэн. Хэдэн сарын өмнө хотод орж ирээд ахынхаа тусламжаар эмийн санд түгээгчийн ажил олж аваад хөдөөний залуу хүний сониуч зангаар хотын хүүхнүүдийг дагаж ийм ч соёлын ордон, тийм ч үйлдвэрийн улаанбулан явсаар бүжиг төсөөлөхтэй болж тэгж явахдаа энэ өгүүллэгийн баатар хижээл инженертэй танилцжээ.

Тэвхгэр өргөн мөр, нам нуруу, бүсгүйчүүдийг инээлгэж дөнгөх сүрхий адтай инээдмийн шог үг нь, нуулгүй хэлэхэд шинэ мэргэжил нь инженер нэр нь хүртэл Намжимд аятайхан санагдах болсон төдийгүй хэд хэдэн удаа гэрт нь айлчилсан сүрхий соньхон айлчлалт нь хижээл боловч тэр хүнийг өрөвдөх сэтгэлд аажимдаа хөтөлж, эв муутай тавигдсан эд хогшлыг янзлах, хог шороог нь цэвэрлэхэд хүргэжээ. Оройн нар далд орж бүрий болж байгаа гудамжаар хүмүүс алхаж одох тэр үеэр бүжгийн хүрээлэнгээс Намжим Сугарын хамт гарч хөтлөлцөн нааш явж элдвийг ярина. Олон ярианы дундаас тэр өөртөө зайлшгүй хэрэгтэй үгийг олж сонсоод 3 овж түүнээ илчлэн мэдэгдэх гэсэн мэт доош тонгойн ичиж хоцордог билээ.

Нэгэн удаа Сугар түүнийг ажлаасаа харих гэж байхад нь тосч ирээд их л чухалчилсан байртай Архангайд 15 хоногийн хугацаагаар худаг усны ажлаар явах томилолт авлаа гэв. Намжим: Тийм үү! гэж дурамжхан хэлэхдээ “Сугар хөдөө явах болсноо надад яагаад хэлэх болов. Би түүний юу юм бэ? Намайг тэр юунд тосч ирэв?” гэх зэрэг асуулт өөрөө өөртөө тавьсан боловч хариулт олдоогүй билээ. Энэ түлхүүр… гэж Сугар түүнд илүү түлхүүрээ гаргаж өгөөд: Наашаа ирэх болохдоо би чамд утас өгнө. Найз минь гэрийн минь харж хандаж байгаарай, зав чинь болно биз дээ гээд гараас нь хөтлөн гудамжаар алхсан санж… Ер нь юу болж байгааг мэдсэнгүй “за” гээд л түлхүүрийг нь аван хоцорлоо. Түүнийг явсны дараа Намжим уйтгарлаж бүжгийн хүрээлэнд ч явсангүй хий л санаа алдан, нэгэн юмыг сэтгэлдээ үгүйлдэг байжээ. Сугарыг явах өдөр хүртэл Намжимд бодогдоогүй байсан элдэв бодол санаанд нь урсаж, өнөөх санаанаас нь гарахаа байсан тэвхгэр мөр, цогтой инээдтэй дүр, нүдний нь сормуусанд орчихоод түүнийг дагаж байх шиг санагдаад байжээ. Намжимын сэтгэлд хайр дурлалын үр соёлон дэлгэрч илчээ өгөх наран тийш тэмүүлсэн, тэр нь хаврын ногоо адил улам өсч, улам ургаж байх шиг байжээ.

Удтал хүлээсэн хоёр долоо хоногийн дараа Намжим утас хүлээн аваад худаг усны ажилд хөдөө томилогдсон бригадынхныг тосон Сугартайгаа уулзахдаа нар нь мандаж билээ. Тэр орой Намжим гэртээ очсон ч үгүй очихыг ч хүссэнгүй. Зөвхөн л гал тогоонд амт шимт сайтай хоол хийн, сүү болсон амтат цай данханд уудалж Сугартай хамт нэгэн ширээнд сууж хоол унд идэж ховор тохиолдох тэрхүү аз хийморио бахдан бодож суув. Сугар нэг их юм болдог ч үгүй түүний хойноос унан тусан гүйдэг ч үгүйг нь Намжим мэддэг боловч, харин ч түүнд нь дуртай байлаа. Тэр орой Сугар удтал хөгжилтэй юм ярьж Намжимыг инээлгэж байснаа гэнэт цохиулсан мэт үгээ таслаад удаан сууж эцэст нь хоёр гараа заавал тэгэх ёстой юм шиг базсаар дэргэд нь ирээд: Би тэнэr бүрэг хүн шүү Намжим аа! Хүн шиг ичuж 3овохыг мэдэхгүй ийнхүү түс тас хэлсэнд минь уучлаарай. Би бусадтай адил захиа занаа бичиж барьж ч чадахгүй. Нэг үгээр хэлэхэд бид хоёр зан зангаа овоо мэдэлцэв шиг. Би чамд хайртай. Чи надад хайртай бол өдөр хоног өнгөрөөж нааш цааш гүйгээд байх онц биш шиг санагддаг. Чи манайд ирж суухгүй юу? Хоёулаа айл шиг айл болон амьдрахаас өөр сайхан юм алга… гэжээ. Ийм түс тас үг хэлсний төлөө Намжим яаж байна ч гэж гайхсангүй, харин ч дотроо урьдын адил өрөвдөх сэтгэл төрж түүнийг хайрлах сэтгэлийн гал цог дээр тос асгах мэт хайр нь асан дүрэлзжээ.

Амьдралынхаа талаар бодож, хүнд нэгэн насныхаа турш итгэлтэй байх ам тангаргаа өргөж түүний хүсэлтэд зөвшөөрөх гэдэг эмэгтэй хүнд хэцүү боловч хачин сэтrэл хөдлөм зүйл байдгийг Намжим анх удаа ойлгож дотор нь өвдөх шиг болон хий л сууж ядан холхиж: Би бодъё… л гэж хэлж дөнгөсөн санж. Тэр орой хичнээн түргэн өнгөрснийг мэдэхгүй нэг л мэдэхэд шөнийн хоёр цаг дөхөж түүнийг тас тэврэн өөрийн сэтгэл доторх гал цогоо гараараа дамжуулан Намжимд өгөх гэж мэрийсэн мэт гарыг нь санаа алдан илж суусан Сугар гэнэт санасан мэт ухасхийн хувцаслаж Намжимыг гаргаж өгөхөөр босч билээ. “Олон юм шийдэх болох нь…” гэж Намжим Сугартай хөтлөлцөөд гудамжаар алхалж явахдаа бодож билээ. Тиймээ олон юм шийдэх болох нь… гэж дахин амандаа шивнээд Сугарыг харахад цаадах нь дотроо их юм бодсон байдалтай өөдөөс нь харан инээмсэглэхэд Намжим: Ингэж инээж хүнийг хуурдаг хүн байдаг л юм гэнэ лээ. Сугарыг тийм хүний нэг биш гэж хэн мэдэх вэ? Уг нь томоотой хүн шүү…үгүй…яаж мэдэх вэ ирээдүй уудам байна. Үр хүүхэдтэй болох ч юм билүү. Тэр цагт дарлаад байхгүй биз. -Үгүй. -Лавтай юу? -Лавтай гэж өөртөө хариулна. Ийнхүү явтал Намжимын гэр ч ойртож Сугар гарыг нь атгаж ахиж араар нь тэврэн хацрыг нь үнсээд буцаж явав. Намжим зөвшөөрчээ. Хайртай дуртайгаа бодож хайрын тэр хүчийг зогсоож чадахгүйгээ ухаарч, над мэтийн эрдэм боловсролгүй ядуу ажилчин эмэгтэйд үүнээс өөр завшаан хаа байхав гэж итгэн зөвшөөрөв.

Эгчээсээ их гуйж үглэсэн ч үгүй зөвшөөрүүлээд хөдөөнөөс л ирсэн шигээ ганц чемоданд солионы хэдэн хувцсаа боож хийгээд Сугарын олж ирсэн тэргэнд сууж баяртай гэгч Сугарынд очсон билээ. Хурим найр ч болсонгүй хэн хүн ч ирсэнгүй дотроо зөвхөн бодоцгоон аяга улаан ар хu тулrан ууж хуримаа тэндээ ёслоод Намжим Сугар хоёр дэр нэгтгэж билээ. Өдөр хоног харвах сум шиг өнгөрөв. Сугарын ерийн л амьдрал урсаж өнөөх өглөө наймд босч цай уугаад ажилдаа хоцрох шахан сандран явдаг, яг цагтаа ч юмуу, хойно болсон ч 15 минутаас хэт хоцрохгүй ирдэг янз хэвээр үргэлжилнэ. Харин шинээр нэг мэдсэн юм юу вэ гэвэл Сугар өөрийн л гэсэн юмандаа асар их хайртай улаан голоо тавьж харамладаг, жаахан юм болоход хүртэл уурсан хорсож ү хэхeeс наахнуур байдаг явдал билээ. Нэгэн удаа айлын хүн сүхийг нь гуйж аваад rай болж ирийr нь эмтлээд авчирч өгөхдөө:

  • Хүүхэд түлээ хагалж байгаад ирийг нь авчихаж уучлаарай гэсэнд Сугар юу ч дуугарсангүй царай нь улайн шүүрч аваад орон дээрээ хаяж буруу харан сууж билээ. Айлын авгайг гарсан хойно: Хайран ч сүх гэж rаслаад: Муусайн rуйлгачuнrууд…Хүний юмыг гуйж авчихаад ядаж нэг бүтэн эргүүлж өгөх ухаан байхгүй, ганц олигтой сүх минь байсан юм гэж үглэн тэр оройгоо эхнэртэйгээ дуугарсангүй билээ.

Өөрөөс нь гуйсан юм болохоор гайгүй өнгөрлөө. Хэрэв би өгчихсөн бол ч байхгүй л дээ гэж Намжим тэгэхэд ойлгон яагаад ч юм ганц улаан мөнгө хүний эрх мэдэлд захируулахгүй зарах эрхгүйгээ бодож уйтгарлан хувь заяндаа rомдож орой Сугарыг явчихлаар дэмий баахан yй лжээ. Тэдний гэрт шар өнгөтэй нэлээн том болор бумба нэг бий. Тэр нь булангийн шкафийн хажууд тусгай тавиур дээр тавиастай байна. Сугар тэр бумбаны тухай: Миний гучин таван нас наслахдаа шагнуулсан ганц юм минь энэ. Ноднин үйлдвэрийн захиргаа шинэ жилээр сайн ажилласан гэж өгсөн юм гэж хүүхдийн толгойг илж байгаа мэт амсрыг нь гараар илээд хэлсэн санжээ.
Нэг өдөр Намжим өглөө эрт ажил руугаа яваад үдээс хойш чөлөө гарч цагаас өмнө гэртээ иржээ. Хог шороогоо янзалж юмныхаа тоосыг гүвэн алчуураар дэвж байхын завсар өнөөх бумбыг тавьсан тавиурыг санамсаргүй түлхэн унагааж, бумба шал дээр ойчихдоо хагарчээ. Шил савны тар нярхийтэл дуугарах дуунаас цочин Намжим сандран эргэн харахад нь бумба будаа болтлоо хагарч бяцраад хэвтэж байжээ.

Нөхрийнхөө а мuнаас илүү хайртай юмыг эвдэж ямар ажил хийснээ Намжим ойлгосон, зөвхөн тэр мөч шиг са ндран тэвдсэн үе амьдралд нь ховор тохиолдсон гэхэд болно. Одоо ч өнгөрлөө гээд тэр у йлчих шахан хөлс нь асгаж дан дээлнийхээ хормойд шилний хагархайнуудыг сандчин түүж байхдаа хурууныхаа өндгийг хэд хэд эсгэв. Гэвч үл анзааран нөхөр нь одоохон ороод ирэх гэж байгаа юм шиг санагдаад бодохоос гар нь чичрэн нүд нь харанхуйлж байжээ. Яагаад ч юм энэхэн үед өөрийнхөө хувь заяанд rомдон rутрах сэтrэл төрөв. Тэр хэсэг зогсож, гарах гэж байгаа н улuмсаа арайхан барьж: Ингэж ч а мьдрах гэж дээ, хүний гэрт байгаа юм шиг…гэж амандаа шивэгнэн. Энэ хэ рrийн гол нь би, би, би! Т энэr толгой чи яах гэж түүнд зөвшөөрсөн бэ? Яах гэж амьдрах тангаргаа өргөсөн бэ? Ийм янзтай суух гэж үү? Өглөө босоод л түүний царайг царайчлан харж, өчүүхэн төдий инээмсэглэвэл баярлан хөгжих гэж, уур ундуу болсон цагт нь зөвхөн сэтгэлдээ rомдон хоолны өрөөнд дуугүйхэн сонгино хөшиглөн зогсох гэж үү? Тэгээд сонгиноор далимдуулан у йлчихаад чи юунд у йлав гэж асуухаар нь “у йлаагүй ээ өвгөөн! Сонгино хөшиглөөд нүд хорсчихлоо” гэж хэлэх гэж үү?… гэж өөртөө асуулт тавиад: Үгүй ээ би жаргах гэсэн юм.

Галтай залуу насандаа жаргалыг амсаж эр нөхөртэйгээ толгой нийлүүлэн инээлдэх гэж, түүнийгээ ядарсан цагт нь орон дээр нь хэвтүүлэн хүүхэд адил арчилж, өргөн магнайг нь гараараа илж суух гэж, амралтын өдөр хөтлөлцөн алхалж сэтгэл тавтай зугаалах гэж, yйлах хэрэr тохиовч үрийнхээ анхны дууг сонсож, эх хүний баярласан сэтгэлийн хүчээр нулuмс унагаах гэж би түүнд зөвшөөрсөн юм. Тэгээд юу болов. Яван явсаар эцэстээ зөвхөн айсан болжмор шиг хулчuгнаж бүлтэгнэж дагжuн ингэж ч суух гэж дээ гэж rомдон нулuмс нь аяандаа хацрыг нь дагаж урсаж билээ. Цааш олон юм бодох байсан боловч гэнэт хүний хөлийн чимээ сонсогдлоо. Сугар илүү түлхүүрээр хаалгаа онгойлгож ороод, хувцсаа үүдний хувцасны шүүгээнд хийж дотор өрөөнд аажуухан алхан орох гэснээ нүдэндээ итгэж үл болох үзэгдлийг харан сандран зогсжээ. Үзвэл түүний шагналд авсан өнөөх үнэт шилэн бумба хэдийн будаа болтлоо бяцран хэвтэх бөгөөд өөрөөс нь айж царай нь зэвхийрэн хачuн болсон Намжим нүд дүүрэн нулимстай далдчин бөхийж тэдгээрийг түүн хормойлж суужээ.

Бумба хагарсныг үзээд Сугар дотор нь палхийж гол нь харлаад царай нь орох гэж байгаа тэнгэр шиг бараалав. Тэгээд Намжим руу хэзээ хэзээгүй үсрэх гэж байгаа бар адил гэтэн ойртож ирэхэд нь 3одуулж хашuрсан хүүхэд шиг Намжим дуу тавин орилж хормойлсноо шалан дээр асгав. Чухам яг тэр үед Намжимын айж ц усrүй болсон царай, н улuмстай дүрлэгэр нүд, чичрэн дагжсан уруулыг нь хараад эрийн дотор эрх биш өрөвдлийн гал дүрхийж, энэхэн үед л яг хагарсан бумбаны тэр шилний хэлтэрхийнүүд Сугарын 3үрхийг зүсээд авах шиг болов. Хачин хүнд эмзэг бодол түүний толгойд харван гэв гэнэт, сая, одоо л Намжимаа хэмжээ хязгааргүй өрөвдөх сэтгэл төрж, Ээ би чинь юу болж яваа хүн бэ? гэж rаслан гангинаж хоромхон зуурын дотор барьж явсан цүнхээ чулуудад шилний хагархайд эсгэсэн Намжимынхаа хөвөн мэт зөөлөн гарыг атган түүнийхээ өмнө өвдөг дээрээ сөхрөн унаж билээ.

  • Намжим минь миний буруу… Би даанч ийм болж яваагаа боддоггүй байж, орхи тэр хагархай шилийг… Битгий надаас ай гэж тайтгаруулахад нь Намжим элгэнд нь толгойгоо наан өөрийн эрхгүй хүүхэд адил цурхиран уйлжээ.
    Тэгээд Сугар Намжимынхаа хацрыг арчин битгий уйл гэж тайтгаруулаад:
  • Даанч муухай юм боллоо гэж дотроо шаналан өнөөг хүртэл би яагаад энэ явдлыг анзаардаггүй байж вэ. Хүнийг би сүйд хийх дөхөж шүү. Хөөрхий Намжим минь! гэж түүнийгээ өрөвдөж тайтгаруулахын төлөө юу хийх яахаа олж ядсан мэт ийш тийш харж билээ.

Хагарсан бумбандаа хар буусаар байсан боловч, ийм байж яасан ч таарахгүй гээд түүнийг хүчээр мартах гэж оролдоод Намжимдаа бумба хагарсны төлөө юу ч хэлсэнгүй, хуучин эвтээ оров. Энэ өдрөөс хойш Намжимын сэтгэлийн хүлээс хөврөн алдуурч эд юмандаа эзэн хүн шиг хандах болсон билээ. Надад ч лав мартахгүйгээр rомдсон байхдаа Намжим минь! Аз болж тэр шилэн бумба хагараагүй бол миний амьдралд хэзээ ч нийлүүлж болохгүй цав гарч би чамайгаа тийнхүү амьдаар нь та рчuлrасаар эцэст нь юунд хүрэх байсныг ч бүү мэд… гэж Сугар одоо хааяа бодохоос тэр нэгэн үдшийн эгзэгтэй байдал хайрт хүүхэндээ хайнга хандаж, битүүхэн rомдоож явсан бүхий л амьдрал нь эргэн харагдах шиг болж дотор нь зарсхийдэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button