"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Огтлолцол 1~р хэсэг

Зуны их л нартай халуун өдөр…. Мичидмаа охин аав ээж хоёртойгоо хамт нэг гартаа хөөсөн чихэр барьчихсан.. нөгөө гартаа ундаа барьчихсан ихэд л жаргалтай хүүхдийн парк дотор алхана явна….. Энэ жил 8 хүрч буй тэрээр айлын ганц охин. Аав Барс нь барилга дээр ажилладаг ээж Тогосоо нь хувиараа жижигхэн мини маркет ажиллуулдаг жирийн л нэгэн айл.. Барсаа Тогосоо хоёр ханилаад нийт 10 жил болж байгаа.. нэг гэрт орсноосоо яг 2 жилийн дараа анхны охин болох Мичидмаагаа төрүүлсэн. Харин Мичидмаагаас хойш жирэмсэн ганц хоёр удаа болсон ч одоохондоо нэг хүүхэд хангалттай хэмээн бодон үр хөндүүлсeн билээ…

Харин өнөөдөр Мичидмаагийн төрсөн өдөр тохиож буй учраас аав ээж нь амралтаа зохицуулж энэ гурав маань гадуур хамтдаа зугаалан яваа нь энэ билээ. Аав ээж нь ихэнхдээ л ажил ажил гээд явчихдаг болохоор айлын ганц болоод ч тэр үү Мичидмаа их ганцаарддаг гэж хэлж болно. Харин өнөөдөр яг ингээд ам бүлээрээ, хүссэн зүйлээ идэж гоё гоё тоглоом дээр сууж байгаа нь Мичидмаад яг л үлгэр мэт санагдана. Барсаа Тогосоо хоёр ч охиноо ийм аз жаргалтай байхыг ойрд хараагүй учраас хичээлээ тарж ирээд бараг л өдөржингөө ганцаараа байдаг охиноо бодон өрөвдөнө.. Мэдээж тэр хоёр охиныхоо ирээдүйн төлөө л ингэж морь мал мэт зүтгэн ажилладаг шүүдээ…

Энэ хоёр маань саяхнаас өөрсдийн гэсэн жижигхэн дэлгүүрээ илүү томсгоё ер нь л өөрсдийн гэсэн бизнестэй болье хэмээн шийдсэн бөгөөд өнгөрсөн 10 жилд ч нилээн хэдэн төгрөг цаашаагаа хийж чадсан билээ. Тэд дэлгүүрээ зараад хотын төвд байрлалтай нэгэн ресторанг нээхээр төлөвлөж буй билээ. Хэрвээ энэ бизнес нь бүтвэл Барсаа шууд одоо ажиллаж буй ажилаасаа гарахаар зэхэж байгаа юм.

Харин сая яг нэг тоглоом нь дээр суучихаад хоорондоо юм идэх гээд явах гэж байхад Барсаагийн утас дуугарах нь тэр. Тогосоо Мичидмаа хоёрыг захиалах хоолоо хараад захиалж байгаарай гэж хэлээд тэрээр утсаа авахаар хүн багатай газрыг зорихоор явлаа. Овоо нэг хүн амьтан арай багатай газар нь ирчихээд дуудлагаа авахад түүний сайн найз болох Галт байв. Галт бол ерөнхийдөө Барсаагийн хар багийн л найз бөгөөд ёстой л жинхэнэ түшигтэй найз. Амьдралын ухаан сайтай тэрээр одоо өөрийн гэсэн жижигхэн компанитай ер нь тэр нь ч ирээдүйд нилээн хөгжих чадалтай болж байгаа. Тийм ч учраас Галт Барсаад ресторангаа нээх ажил төлөвлөгөөнд нь гээд л аль чадахаараа л туслахыг хичээн зүтгэж байгаа билээ.

  • Саяхан тэр хоёр нэгэн зээл авах талаар ажил хөөцөлдөж эхэлсэн бөгөөд тэр газраас л хариу ирээд Галт маань залгаж байх шиг байна даа хэмээн Барсаа дотроо бодон амжаад бас л их сандран гүнзгий амьсгаа аваад утсаа авлаа.
  • -Байна уу, хө
  • -Өө байна байна. За юу байнадаа
  • -Өө тайвандаа, хаагуур байна?
  • -Өнөөдөр Мичидмаагийн төрсөн өдөр гээд, Тогосоо Мичидмаа хоёртой гадуур л зугаалж явж байна даа..
  • -Өө, тийштээ нээрээ, за манайд нэг ирэхээрээ ахаасаа бэлгээ аваарай гээд Мичидмаад хэлчихээрэй, за тэр яахав… миний анд ч ёстой азтай эр юмаа айн.. нөгөө зээлийн асуудал чинь бараг л бүтсээн… за маргааш миний оффис дээр 10 цаг гэхэд хүрээд ирээрэй хө, нөгөө зээл өгөх хүн чинь бас очно. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй хэмээн Галт Барсын үгийг дуустал нь ч сонссонгүй утсаа туслан орхив.

Саяны сонссон зүйлдээ Барс итгэн ядна… саяны хэдэн сар л энэ зээлийн тухай л бодож хоол ч амаар нь орохгүй бүтэхгүй бол яана гэсэн сандралтай байсан… харин өнөөдөр бүтчихэж.. ёстой л нэг тэрээр магнайгаа хагартал баярлаж байлаа. Энэ мэдээгээ хурдан эхнэр охиндоо очиж хэлье хэмээн гүйхээрээ шахуу хоолны газар луу орлоо. Гэтэл тэр хоёр алга…. Барсаа гайхаад л энэ тэрүүгээр хайж байтал Тогосоо урдаас нь гэнэт л сандарсан хүн гарч ирээд чанга дуугаар

-Чи хаана байсан юм бэ? Ямар уддаг юм бэ? Охин минь.. охин минь алrа болчихлоо, яах вэ хэмээн yйлан гарав. Барсаад ч хүнд цохuлт болж газарт шигдэн yйлан сууrаа эхнэрээ босгоод -Ханиа тайвшир, чи тайван цэгцтэй яриад байдаа, чамайг хаана байж байхад чинь охин алrа болсон юм? Миний хань эхлээд тайвшраад байх… ойрхон л яваа байлгүүдээ хэмээн Барсааг хэлэхэд Тогосоо хоолойгоо засан уйлахrүйг хичээн -Чамайг утсаар ярих гээд явсны чинь дараа бид хоёр чамайг ирэхээр захиалья гээд ширээн дээр хүлээж байсан юм… Гэтэл би гэж нэг тэнэr хүн…… нойл орчихоод ирье гээд охиноо ганцааранг нь үлдээчихсэн чинь гарж ирсэн чинь байхгүй байсан.. Одоо яанаа ханиа охин минь хайччихваа хэмээн Тогосоо дахиад л yйлан гарлаа.

Барсаа ч Тогосоог аргадан тэврээд эхлээд гарж ойр хавиараа хайцгаая хэмээв. Бараг л паркийг тэр хоёр бүтэн тойрох шиг болов… Охиных нь бараа юу ч алга. Буцаж нөгөө хоолны газраа орж камерын шүүлгэе хэмээн тэр хоёр бодоод буцаад нөгөө газар луугаа зүглэлээ… Сандран ороод ажилтангуудад нь болсон явдлаа хэлээд камерыг нь үзлээ. Тогосоо ширээнээс босон явахад нэг минут хавьцаа Мичидмаа охин зүгээр л суун байж байтал гэнэт л цонх руу их л гайхсан харцаар хараад гүйн одох нь тэр. Доторх камерт нь үүнээс өөр зүйл бичигдээгүй байсан бөгөөд гаднах камерыг нь ч бас шүүж үзэхээр болов.

Гэтэл нэг хар хувцастай масктай их л сeжиrтэй эрэгтэй хүн цаасан дээр томоор “ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД, ХӨӨРХӨН МИЧИДМАА” хэмээн биччихсэн Мичидмаа харин тэр хүн лүү гүйн яваа харагдана. Гэтэл гэнэт л тэр хүн Мичидмааг шууд машиндаа чuхээд аваад явчuх нь тэр. Машиныхан номер ч харагдахгүй байлаа. Камерыг үзээд ёстой л Тогосоо Барсаа хоёр шоконд орох шиг болов. Юу хийж яахаа мэдэхгүй дэмийл орилон хашхuрна.

Мичидмаа охин алrа болоод аль хэдийн 14 өөд хоног өнгөрлөө…. Түүнээс ямар ч сураг алга. Ганц баримт нь л нөгөө зоогийн газрын камерт бичигдсэн дүрс. Өөр юу ч байхгүй.. Тогосоо Барсаа хоёр хоол ч идэхгүй, унтахгүй ёстой л нэг ү хсeн амьд нь мэдэхгүй хоёр хүмүүс өдрийг арай ядан өнгөрөөнө… Дэмий л утас дуугарах болгонд нь горьдон сууна… Гэвч урьдын адил охиноос нь ямар ч сураг үгүй…..

Урьд нь ерөөсөө сонсож байгаагүй нэг тийм сонин хэлээр хэдэн хүмүүс ярьж байх чимээнээр Мичидмаа охин сэрлээ. Ээжээ, ааваа би хаана байна хэмээн амандаа үглэнэ. Нүдээ сайн нэгээд харвал шал танихгүй хүмүүсээр дүүрсэн өрөөн дотор Мичидмаа хэвтэж байлаа. Шууд л ухасхийн босоод хэдий нас балчир ч өөрийгөө ямар нэгэн аюyлд 0рсон гэдгээ зөнгөөрөө мэдэрч байлаа…

Тийм ээ, Мичидмаа охин хулrайлаrдсан…. Тэр нөгөө нэг аймшurтай хvнuй наймаа гэдэг зүйлний золuос болохтой тун ойрхон байгаа. Тэрээр одоо Замын Үүдэд байгаа бөгөөд сэрснийхэн дараа шууд хаrалгаанд оруулан нэг 6өөрuйг нь эхлээд авья хэмээн хэдэн хятадууд хоорондоо ярьж байгаа нь энэ билээ. Энэ дунд 3,4 монгол залуус ч байлаа…. Ааваа ээжээ хэмээн yйлан юу болоод байгаа орны буланд шигдэх бяцхан охиныг хараад өрөвдeх сэтгэл тэдний дунд хэнд нь ч байсангүй нь харамсалтай….

Гэвч эдний дунд энэ хvнuй н аймааны 6үлэrлэлд саяхан шинээр орсон Баяр хэмээх залуу Мичидмаагийн yйлах болгоныг нь харахад өөрт нь байсан жоохон дүү нь санаанд нь орж 3үрх нь шuмширнэ. Тэрээр 20 гарж буй бөгөөд 2 жилийн өмнө ээж дүү хоёр нь машины осолд орон амьсrал хураан хорвоо дээр ганцаархнаа үлдсэн билээ.Угийн гэр бүл нь ядуу, нэг айлын хашаанд гэрээ засаж байдаг байсан учир ээж дүү хоёр нь өнгөрсний дараа тэрээр зүгээр л гудамжинд амьдардаг болсон гэж хэлж болно.

Гэвч нэг өдөр тэрээр санаандгүй явж байгаад энэ 6үлrэмийн бараг л толrойлоrч гэх хүнтэй таарсан бөгөөд тэр хүн нь ч Баярт сайн хандаж гэртээ байлган хоол унд өгч байсан бөгөөд Баяр ч ээж дүү хоёрын минь тэнгэрээс явуулсан бэлэг бололтой, төрснөөс ялгаагүй ахтай боллоо хэмээн ихэд л баярлан байсансан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нэг л өдөр өөрийнх нь танилцсан сайн ах гээд байсан хүн нь аймшurтай хvнuй н аймааны 6үлэглэлийн толrойлогч байсныг мэдэн авсан. Эхэндээ цаrдаа дээр шууд очоод бүх мэддэг зүйлээ ярьмаар зөндөө санагдаж байсан ч тэглээ гээд би дахиад л гудамжинд хоноглох болно, намайг Хуягаа ах ( толrойлоrчийнх нь нэр) өөрөөс нь урвалаа гээд а лчuхаж ч магадгүй хэмээн бодсоор нэг л мэдэхэд тэдний дунд нь орчихсон байсан…..

Харин өнөөдөр ингээд Мичидмааг уйлан суугааг харахаар өөрийнх нь дүү Хулан г бодогдуулна. Өөрийнх нь нэг талаас юугаа хараад байгаа юм бэ? Наад охиноо яг одоо суллаад явуулалдаа хэмээн хэлж байсан бол нэг тал нь чи аль хэдийнээ өнгөрсөн ингэхээ мэдсэн юм бол анхнаасаа л цагдаад шууд хэлчихгүй яасан юм хэмээн өөрийг нь 3овооно. Мичидмаа охин юу болоод байгааг ойлгохгүй дэмийл уйлан орны буланд шигдэн сууна. Түүний өмнө хоол ус оруулж тавьсан ч юунд ч хүрсэнгүй. Дэмий л орж ирсэн хүн болгоноос аав ээж хоёрыг минь дуудаад өгөөч хэмээн гуйна.

Баярын хоол өгөх ээлж болоход Баяр гүнзгий амьсгаа аван дотогш орлоо. Хөөрхий охин нус нулuмсандаа хутrалдчихсан у йлан суухыг нь харах юутай аймшurтай… Хоолыг нь урд нь тавьчихаад дахиж түүний уйлахыr харж тэссэнгүй шууд л гаран ирлээ. Гэнэт л шууд шийдэн “Ах нь заавал чамайг энэ муухай газраас явуулнаа миний дүү, жоохон тэсээрэй” хэмээн Мичидмааг заавал авранаа гэж өөртөө амлан цааш алхалаа…

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button