Өгүүллэг

Огтлолцол 4~р хэсэг

Цаг хугацаа гэдэг зүйл ч яг л харвасан сум шиг өнгөрөн нэг л мэдэхэд 10 жил өнгөрлөө…. Анир (Мичидмаагийн шинэ нэр учраас одооноос Анир гэж явна) Эрдэнэтэд ахлах сургуулиа дүүргэж эмчийн мэргэжлийг сонгон ирээдүйд суралцахаар зэхэж байгаа. Нансал Анир т ёстой бүхийл зүйлээ зориулдаг гэхэд болно. Яг л өөрийнх нь хэвлийнээс гарсан юм шиг л хандана. Гэвч он жил өнгөрхийн хэрээр Нансал ч хөгширч ажилыг ч хийж чадахаа больж одоо хувиараа нэгэн жижигхэн мини маркет ажилуулж байгаа….Анир ч Нансалд маш их хайртай… Гэвч өөрийнх нь жинхэнэ эцэг эх шал өөр хүн…. өөрөө бүр жоохон байхдаа хулrайлаrдан ,vхэх гэж байснаа ч огт санахгүй нь харамсалтай…..

Цаг хугацаа бүгдийг эмчилдэг гэгчээр Барсаа Тогосоо хоёр ч Мичидмаа охиноо бага багаар мартана. Гэхдийл мах цvсныхан тасархай юм чинь яаж л мартах билээ. Үе үе бодохоор орилон бачуурмаар… Аль хэдийн 10 жил өнгөрсөн учраас бараг л хоёулаа түүнийг vхсэн гэдэгтэй нь эвлэрч байлаа…… Мэдээж энэ хоёрыг хэцүү үеээ давахад тусалсан хүн нь Хулан… Барсаа Тогосоо хоёр ч Хуланг яг л өөрийн төрсөн охин шигээ хайрлан өсгөсөн… Хулан ч өргүүлэх үедээ мэдээ орчихсон юмны наана цааныг ойлгодог насан дээрээ байсан учир Барсаа Тогосоо хоёрт үргэлж талархаж мөн л яг л төрсөн аав ээж шигээ хайрладаг….. Гэхдээ л алга болсон охин нь хүрч ирээд намайг хаячихвал яанаа гэсэн бодол өнгөрсөн 10 жилийн турш Хуланг анrуулчuлан ирсэн. Тэр охин л битгий ирээсэй бүр мөсөн vхчuхсэн байгаасай хэмээн залбирна…. Энэ бодлоосоо болж тэрээр бага зэргээр хорон сэтгэл дотроо өвлөсөөр…..

Өнгөрсөн 10 жилд ч Барсаа Галттай нийлэн бизнесээ эхлүүлж тэр нь яваандаа бүр өргөжин нэг л мэдэхэд аль хэдийн 8 салбартай болчихсон… Ер нь л Барсаа Тогосоо хоёр баяжсан гэж хэлэхэд болно. Тийм ч учраас Хулан хамгийн чанартай хамгийн үнэтэй хамгийн тансаг гэсэн бүхийл зүйлүүдийг хэрэглэн ирсэн. Тэрээр мөн л саяхан ахлах сургуулиа төгсөж мэргэжил сонголт гэдэг зүйл дээр тулан ирсэн… Барсаа Тогосоо хоёр гадаад явах уу гэж асуусан ч Хулан шууд л үгүй хэмээсэн билээ. Гадаад явчихсан хойгуур аав ээжийн жинхэнэ охин нь ирээд надаас тэднийг 6улаачихвал яана хэмээсэндээ л явахыг хүсээгүй билээ….. Нүүрэндээ зальтай дуу гэгч нь инээмсэглэл тодруулаад тэрээр

-Баярлалаа аав ээж… Гэхдээ охин нь эхний хэдэн жил эндээ сурмаар байна… Бас охин нь эмч гэдэг мэргэжлийг сонгож байна…Мөн юу юунаас илүү та хоёртойгоо л хамт баймаар байна та хоёр мэднэ штээ би 7 хоног л зуслан яваад ирэхдээ та хоёрыгоо аймар их санаад ирдэг штээ яаж би хэдэн жил та хоёроосоо хол байх юм бэ? хэмээн хоёуланг нь тэврэн аван нөгөө хоёр нь ч охиныхоо л саналыг дэмжих тул дуртайяа зөвшөөрсөн билээ….Нэгэн орой Нансал Анир хоёр ширээн дээрээ оройн хоолоо идэж байх зуур чимээгүй байдлыг эвдэн Анир түрүүлж ам нээн -Ээж? -За миний охин -Охин нь нөгөө юу бодсон юм лдаа хэмээн Анир ихэд л болгоомжтой санаа зовсон байдалтай өнгө аястай хэлнэ. -Заа.. юу тэр вэ? -Та мэднэ дээ би багасаал эмч болохыг мөрөөддөг байсан… Та ч намайг эмч болно гэхэд дуртай… Охин нь үнэхээр чадварлаг мундаг эмч болмоор байна тийм болохоор нэг мөсөн хотын их сургуульд сурмаар байна ээжээ.Анагаахын их сургуульд ормоор байна гэх нь тэр…. -Үгүй ээ миний охион тэгэхээр чинь хот руу явна гэсэн үг үү -Ммхн Нансал хэсэг дуугүй байж байснаа ам нээн

-Тийм ээ тийн миний охины зөв. Хотын сургуулиа бараадсан нь дээр. Ээжид нь цуглуулсан хэдэн төгрөг байгаа бас дэлгүүрээ зарчихад хоёулаа хотод алзахгүй байхаа хэмээтэл -Үгүй ээ ээжээ.. Таны ганц зүйл чинь дэлгүүр чинь. Та ч хөгшин настай хүн таныгаа ийш тийш нь нүүлгэмээргүй байна. Охин нь өмнө жил хичээлийнхээ хажуугаар ажилласан хэдэн төгрөгөө цуглуулчихсан байгаа очоод байр хөлсөлнө тэгээд ээж дээрээ үе үе ирж байнаа миний ээж санаа зовох зүйлгүй хэмээв. Нансалын нүдэнд нулимс цийлэгнээд охиноо тэврэн аваад “Ишш муу үр минь том болж дээ” хэмээн бодоод авав. Нээрээ ч бодсон чинь Нансал хот орвол түүнд ажил ч олдохгүй ерөнхийдөө хэцүүднэ гэж хэлж болно. Анир ч хөгшин настай ээждээ дараа болохыг хүсээгүй учир ийм шийдвэр гаргасан билээ. Нансал ч аргагүйн эрхэнд зөвшөөрөв…

Нэг л мэдэхэд 8 сарын дунд болж хичээл сургууль ч орох дөхлөө. Хаа саагүй л хөл хөдөлгөөн нэмэгдэж хүн болгон хөлхөсөөр… Анир ч нүүх бэлтгэлээ хийн бараг л бэлэн боллоо.. Ээжээсээ хол амьдрах нь байтугай 1 хоног ч ээжгүйгээрээ хонож үзээгүй.. Анирт ч гэсэн хэцүү байсан ч шүдээ зуун ээждээ хэцүү байгаагаа харуулахгүйг хичээнэ. Нансал ч охиноо духан дээр нь үнсээд “сайн яваарай” хэмээн гарган өгч араас нь сүү цацсаар үлдлээ….
Анир 3.4 хороололд нэг найзтайгаа хамт 1 өрөө байр түрээслэхээр болсон билээ. Аз ч гэх юм уу ангийнх нь нэг охин бас л яг хотод сурахаар болсноо хэлсэн. Гэхдээ санхүү эдийн засгийн сургуульд. Эрдэнэтээс хоёулаа хот орох болсон учир ярьж байгаад хамтдаа байр түрээслэхээр болсон нь хэн хэнд ашигтай зүйл болсон билээ…
Нөгөө талд Хулан ч хичээлийн бэлтгэлээ базаан 9 сарын 1 нийг догдлон хүлээсээр..

Хүн болгоны догдлон хүлээдэг 9 сарын 1 боллоо…. Энд тэндгүй л хүмүүс холхиндон харагдана.. Анир ч бас тэдний дунд дотроо асар их догдлолтой сургуулийнхаа хаалгаар орлоо. Яг хаалгаар орох гэж байтал нэг охинтой санаандгүй мөргөлдчихөв. Тэр нь Хулан байлаа. -Өө яанаа зүгээр үү? Уучлаарай хэмээн Анир хэлтэл -Зам эдрээ харж баймаар юмдаа хэмээн их л уурсангуй хэлэн орлоо. Ямар стресттэй хүн бэ? хэмээн Анир дотроо гайхан хоцорлоо… Хичээлийн хонх дуугарч тохиолдлоор ч гэх юм уу Анир Хулан хоёр нэг анги болон таарав. Тэдний ангид Гарьд хэмээх нэгэн өндөр хэн ч харсан үнэхээр царайлаг баньди бүхий л охидын харцыг булаана. Хулан ч бас тэр охидуудын нэгээр Гарьдыг цоо ширтэж байлаа… Гэвч Гарьдын харц зөвхөн Анир дээр тусан байхыг Анир ч өөрөө анзаараагүй байхад Хулан анзааран амжлаа…..

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button